ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхон сэтгэл татам байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 16

Хонь

Өнөөдөр урьд өмнөхөөс илүүтэйгээр мөнгөө зарцуулах болно. Сэтгэл хөдлөлтэй байх болно. Та ойр хавийн бүх дэлгүүрүүдээр орж, лангууны урд олон цагийг өнгөрөөж магадгүй юм. Гэсэн хэдий ч худалдаж авах зүйлсээ үнэхээр зайлшгүй шаардлагатай бөгөөд үнэ, чанарын хувьд төгсийг нь л ав.

Үхэр

Санаачилгагүй байдал илт мэдрэгдэх болно. Энэ өдөр та өөрийнхөө өмнө ямар ч зорилго тавьсан байлаа хэзээ ч бодит байдалд нийцэж чадахгүй байх. Өдрийг дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байвал өөрсдийнхөө үйл ажиллагааг өөрчил.

Ихэр

Илүү эрч хүчтэй хэн нэгэнд найд. Бүх зүйл өөрөө аяндаа бүтэх болно. Зохиолч хүмүүс эрэл хайгуул хий. Энэ өдөр гэмгүй гэмээр зуршил тань гайхалтай санаа болж хувирна. Хэрэв дэлгүүр явахаар бол урдаа барьчихаар өөрөөсөө хүчтэй хүнийг дагуулж явах нь дээр юм.

Мэлхий

Таны санаа, төлөвлөгөө бусдад халдварлахдаа гайхалтай байх болно. Өнөөдөр эрч хүч огт буурахгүй. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавиарай. Мэргэжлийн эмчийн тусламж шаардагдаж магадгүй юм. Эмчийн зөвлөгөөг чанд сахихыг хичээгээрэй.

Арслан

Шинэ ажил бүү эхэл, удирдах албан тушаалтандаа ханд. Сонирхол татсан яриа өрнүүлж, сэтгэл хангалуун үлдэнэ. Гэхдээ чухал шийдвэр гаргах гэж яарах хэрэггүй. Бүх зүйлийн сайтар бодоорой.

Охин

Таны эрүүл мэнд сайжирч, өөртөө итгэлтэй, сэтгэл ханамжтай байх болно. Гэр бүлийн болон хувийн асуудлаас болж зарим ажлаа хойш тавихад хүрнэ. Гэхдээ хайртай хүмүүстээ анхаарал ихээр тавиарай. Сэтгэл татам байдал тань бусдад таалагдана.

Жинлүүр

Сайхан өдрүүдийн нэг болно. Үдэш гадагш гаралгүй гэртээ тайван амрахыг зөвлөж байна. Аж ахуйдаа өөрчлөлт хийж, бусдад тусална. Зарим хүнд санхүүгийн асуудлаа шийдэхэд нь тусална. Харин таны өсөх, уруудах эсэх нь зөвхөн өөрөөс тань шалтгаална.

Хилэнц

Энэ өдөр завгүй өнгөрнө. Шинийг санаачлах чадвар нэмэгдэнэ. Багийн үйл ажиллагаа амжилттай байх болно. Олон асуудал шийдэх хэрэг гарах тул амрах зав гарахгүй. Өмнө нь эхлүүлсэн ажлыг бүрэн дуусгахад таатай үе.

Нум

Ажил хэргийн нэр нөлөөгөө бэхжүүлнэ. Бодлогогүй шийдвэр хүртэл амжилт дагуулна. Гэрийнхээ тавилгын байршлыг өөрчил. Засвар чимэглэл хий. Том төлөвлөгөө боловсруулахад тохиромжтой.

Матар

Сонирхолтой өдөр. Шинэ мэдлэг, дадал олж авна. Удирдлагатайгаа маргалдахаас татгалз. Аль болох олон санаачилга гаргаарай. Төлөвлөсөн арга хэмжээ таатай үр дүн авчирна. Орой гадуур гарахад тохиромжтой.

Хумх

Сонирхолтой, хэрэгтэй зүйлс худалдаж авна. Ажилд ихээхэн амжилт гарна. Эхлүүлсэн ажлаа бүү орхи. Сэтгэл хөдлөлөөр үйлдэл хийх хэрэггүй. Эрүүл мэнддээ анхаарал тавих цаг болжээ!

Загас

Өөртөө анхаарал тавихыг зөвлөж байна. Ахуйн асуудлаа шийдэж, тохь тухтай байдлаа дээшлүүл. Та тайван амраагүй уджээ. Ажилдаа бүх хүчээ бүү шавх. Ажлын хамт олон болон ойр дотнын хүмүүстээ итгэж, зарим зүйлийг эргэлзэлгүй даатгаарай.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top