ОХУ-ын гарган авсан "Спутник V" вакцин нийт 52 орны нийтийн хэрэглээнд зөвшөөрөгдөөд байна. Нийт 1.4 тэрбум хүнд уг вакциныг хийхээр болж байгаа юм.
Хамгийн сүүлд Филиппинд "Спутник V" вакциныг яаралтай шаардлагатай үед хэрэглэхийг зөвшөөрсөн талаар Оросын шууд хөрөнгө оруулалтын сангаас мэдээлжээ.
Монгол Улсын хувьд “Спутник V” вакцинаас 10 мянган тунг аваад байгаа билээ.
“Спутник V” вакциныг албан ёсны эрхтэйгээр Монгол Улсад оруулж ирж байгаа “Монгол эм импэкс” концерн нь уг вакцины дараагийн 10 мянган тунг энэ сард багтаан нийлүүлнэ мэдэгдээд буй. Цаашид сар бүр ойролцоогоор 200-250 мянга орчим тун “Спутник V” вакциныг Монгол Улсад авчирна гэсэн тооцоо, төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 3 )
Спутник анх 91.2 % ийн үр дүнтэй гэж зарлагдаж байсан бөгөөд 2021 оны 04 сарын 19 нд уг вакциныг хийлгэсэн хүмүүст хийсэн судалгаагаар 97.6 % ийн үр дүн үзүүлсэнийг Риа новости мэдээлсэн.
Синовак нь илүү юм биш үү, орос ч дээ хуурамч эмээрээ алдартай даа.
Явж явж Оросын энэ ”Спутник” Вакцин чинь ”Модерна””Файзер” нарын дараа орж дэлхийн 3 дахь боломжийн Ковидын эсрэг вакцин болчих юм биш үү?