Борис Жонсон “AstraZeneca” вакцин хийлгэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 19

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон “AstraZeneca” вакцин хийлгэхээр болжээ. Уг вакциныг аюулгүй гэдгийг олон нийтэд батлахаар ийм шийдвэр гаргасан гэнэ.

Борис Жонсон ард иргэддээ дархлаажуулалтад хамрагдахыг уриалаад тус улсад хөл хориог цуцлах төлөвлөгөө тооцоолсны дагуу хэрэгжиж байгааг онцолжээ. Тэрбээр өөрөө коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн юм.

Европын эмийн агентлаг “AstraZeneca” вакциныг аюулгүй бөгөөд үр дүнтэй хэмээн баталсан билээ. Энэхүү мэдээллийн дараа нэлээд хэдэн орон “AstraZeneca”-г үргэлжлүүлэн хэрэглэхээ мэдэгджээ.

Оксфордын их сургуулийн эрдэмтдийн боловсруулсан “AstraZeneca” вакциныг Европын зарим улсад тодорхойгүй хугацаагаар хориглосон байсан юм. Тус вакцин нь цусны бүлэгнэл үүсгэж байж болзошгүй тохиолдлууд гарсан талаар гаднын хэвлэлүүд мэдээлсэн. Тэгвэл  Европын эмийн агентлагаас (ЕМА) “AstraZeneca” вакцины талаар албан ёсоор мэдээлэл хийж “Бид шинжлэх ухааны тодорхой дүгнэлт хийсэн. “AstraZeneca” вакцин аюулгүй бөгөөд үр дүнтэй вакцин юм. “AstraZeneca” вакцин цус өтгөрөлт үүсгэдэг болохыг олж тогтоогоогүй. Харин ховор тохиолдох цусны бүлэгнэлтийн эмгэг үүсэхэд нөлөөлж болох эрсдэл бий. Гэхдээ хэдэн сая тун вакцинаас долоод нь л тохиолдоно” гэжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZALUU(37.48.24.159) 2025 оны 03 сарын 13

ter yugaan huleez odii hursen ym hiilgez baihgui \n

1  |  0
Top