Хонь
Баярлаж цэнгэж болно. Ойрын өдрүүдэд ямар нэгэн сайхан зүйл таныг хүлээж байна. Асуудлуудыг шийдсэн та урам зориг орно. Гадуур гарахдаа болгоомжтой байгаарай. Чухал зүйлд өөрийн нөөц, боломжид тулгуурлан хандахыг хичээгээрэй.
Үхэр
Ар гэрийн асуудлууд таныг үйл явдлын төвд аваачна. Гэхдээ энэ нь танд дарамт учруулахгүй. Эргэлзээ төрүүлсэн аливаа ажилд оролцохгүй байхыг зөвлөж байна. Согтууруулах ундаа уухаас татгалзаарай. Эрүүл мэнддээ хор хүргэхгүй байхыг зөвлөе.
Ихэр
Өөртөө аль болох тааламжтайгаар өдрийг өнгөрүүл. Ойрд уулзаагүй дотнын хүмүүстэйгээ уулзана. Шинэ мэдрэмж авч, таатай уур амьсгал бүрдэх өдөр. Хайртай хүмүүсийнхээ дунд байснаар та өнгө орж, гялалзана.
Мэлхий
Үр бүтээмжтэй өдөр. Ажлаа цаг тухайд нь амжуулна. Гэхдээ хэт их үүрэг хариуцлага үүрч, өөрийгөө хэт ачаалахгүй байхыг зөвлөе. Оройг өөртөө анхаарч өнгөрүүл. Аливаа зовиурыг үл тоомсорлож болохгүй.
Арслан
Энэ өдөр зөвхөн танд зориулсан мэт санагдана. Олон сонирхолтой зүйл тохиож, олны дунд орно. Үйл явдлын эргүүлэгт та эргэн тойрныхноо таньж мэдэж, хүчээ сэлбэж авна.
Охин
Бүх талаараа таатай өдөр. Таны хуучин харилцаа шинэ ирээдүйг нээнэ. Тиймээс хуучин танилуудтайгаа уулзаж, ярилцахаас бүү татгалзаарай. Танд маш таатай цаг үе тохиож байна.
Жинлүүр
Ажлаа эрч хүчтэй эхлүүлэх болно. Хайртай хүмүүстэйгээ аль болох удаан байж, цагийг таатай өнгөрүүлэхийг хичээгээрэй. Ингэснээр та нэмэлт хүчээр цэнэглэгдэнэ. Ялихгүй зүйлээс болж маргаан үүсгэсэн байснаа ойлгоно.
Хилэнц
Бүү залхуур. Энэ өдөр аливаа нөхцөл байдалд хялбар дасан зохицож чаддаг хүнд харьцангуй сайхан өнгөрнө. Ингэж чаддаггүй бол ойр дотныхондоо сэтгэлээ уудалж ярилц. Хүнд бодлуудаар өөрийгөө бүү ядраа.
Нум
Үйл явдлын голд бай. Бүү зугт. Өөрийн боломж, бололцоог зөв тооцоолж, зүрх сэтгэлдээ таатай зүйлийг мэдрүүл. Хүмүүстэй харилцсанаар эерэг, сайхан мэдрэмж авна. Өөрийгөө баярлуулж байгаарай.
Матар
Олон чухал асуудлыг шийднэ. Өөрөөрөө бай. Хийсэн ажлаараа бахарх. Нөхцөл байдлыг зөв үнэлвэл сэтгэл хангалуун байх болно. Зөв, зүйтэй зүйл хийж буй эсэхээ мэдэхэд амархан. Хүмүүс таныг хэрхэн дүгнэж байгааг сонирх.
Хумх
Өдрийн эхэнд хамгийн чухал, хамгийн хүнд ажлаа төлөвлөөрэй. Нарийн ширийн асуудлыг зохицуулахын тулд бусдаас тусламж хүсэх нь хэвийн зүйл. Энэ өдөр та эвлэрүүлэгчийн үүргийг сайн гүйцэтгэнэ. Энэ нь танд ч хэрэгтэй байх болно.
Загас
Зардал ихээр гаргаж байгаагаа мэднэ. Зөв төлөвлөгөө боловсруулж ажилла. Гэр орныхоо асуудлыг шийдэхэд цаг гаргаарай. Туслалцаа шаардсан хүмүүст татгалзсан хариу бүү өгөөрэй. Наргиж цэнгэхээ хойшлуул. Та хичээвэл юуг ч хийж бүтээж чадна.
Сэтгэгдэл ( 0 )