Бразилын Эрүүл мэндийн яам “Өнгөрсөн 24 цагийн хугацаа тус улсад хамгийн олон хүн коронавирусний халдвараар нас барсан хоног боллоо гэж мэдээлжээ.
Бразилд хоногт 3251 хүн COVID-19-ийн халдвараар нас барсан байна.
Тус улсад коронавирусний халдварын тохиолдлын тоо хоногт 82493-аар нэмэгдэж, нийт халдварын тоо 12 130 019 болжээ. Нас баралтын нийт тоо 298676 болсон бол 10 601 658 хүн эдгэрсэн байна.
Бразил улс бүх нийтийг вакцинжуулахад Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гарган авсан “AstraZeneca” вакциныг ашиглаж байгаа аж.
Дэлхий дахины судалгаа, шинжилгээнээс харахад коронавирусний халдвараар өвчлөөд эдгэрсэн хүмүүсийн 80.5 хувь нь дахин халдвар авахаас хамгаалагдсан байдаг аж. Гэхдээ 65-аас дээш насныхан дахин халдвар авах магадлал өндөр гэнэ.

Сэтгэгдэл ( 1 )
Хорвоо дэлхий бага ч болов уужирч байгаа юм байна даа. Хүн гэдэг чинь дэлхийн вирус нь болчихсон энэ үед.