АНУ-д коронавирусний халдварын батлагдсан нийт тохиолдлын тоо 30 саяыг давжээ. Жонс Хопкинсын их сургуулиас мэдээлснээр тус улсад одоогоор халдварын нийт тоо 30 001 245 болсон байна.
АНУ-д Ковидын улмаас нас барсан хүний тоо 545 053 болжээ.
АНУ-д өмнө нь Ковидын шинэ шинж тэмдэг илэрсэн өвчтөн амиа хорлосон билээ. Америкийн бизнесмен Кент Тейлорын чих хүчтэй шуугиж, уг байдлаас ангижирч чадахгүй байсаар амиа хорложээ.
Өвчтөний нэг чих эсвэл хоёр чих нь хоёулаа шуугиж болох шинэ шинж тэмдэг нь коронавирус дархлааны тогтолцоог хүчтэй цочроож, тархи, чих хоёрын уялдаа холбоо алдагддагтай холбоотой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )