ДОРНОД: Гэрээр тусгаарлахдаа цалинтай чөлөө олгож байна

2021 оны 04 сарын 03

Дорнод аймаг нь Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед голомтот бүс нутгаас ирсэн иргэдийг 7 хоног гэрийн тусгаарлалтад гэр бүлийн гишүүдийн хамт байлгаж, ажилтай гэр бүлийн гишүүдэд цалинтай чөлөө олгож байна.  7 хоногийн дараа PCR шинжилгээ авч сөрөг хариу гарсны дараа нийгмийн харилцаанд оруулж байна. Цалинтай чөлөөг АОК-ын тогтоолоор олгож байгаа бөгөөд аж ахуй нэгж байгууллагын дарга удирдлагад даалгасан.

Ачаа тээвэр, хувийн компаниудтай хариуцлагын гэрээ байгуулж, жолооч нарыг компаний эздэд тусгаарлалтын хугацаанд хариуцуулсан байна.

Хөрш зэргэлдээ аймгуудтай хил залгаа нутаглаж буй сумдын малчидтай гэрээ байгуулж, тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж сэжигтэй унаа, тээвэрийг мэдээлдэг урсгалтай болжээ.

Аймгйин Засаг даргын захирамжаар буяны ажил, бусад зорчих хөдөлгөөн, ачаа тээвэрт хяналт тавих 6 багийг байгуулан орохоос эхлэн ачаа буулгаад иргэдтэй уулзуулахгүй гарах хүртэл нь хянаж байна.  Тусгаарлалтын дэглэм зөрчсөн иргэдэд хуулийн хариуцлага хүлээлгэж олон нийтэд мэдээлж, зарлаж, сэрэмжлүүлэх зэрэг арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М сарангэрэл(150.129.141.111) 2021 оны 04 сарын 05

Manai nohor hot hoornd achaand ywdag umaa. Surguuli tsetserleg 2021.03. 01nees orh bolsn zasga dargiin zahiramjaar bol joloochiin ar ger 7 honog tusgairlatnd tsalintai choloolno gej bn alban gazar bol oghgui yum bnlee tsalin awaad gertee suuna gej yu baisii geh meteer asuudal hund bn uchiraas ajilaa ogsn bi tsetserlegt ajildg bn shuud huuhedtei haritsh uchiraas hetsuu bn gesn nadshig humuus baigaal bailgui iim aduudlii yaj shideh yostoi bn bee 9r tsetserleg

0  |  0
Zochin(66.181.161.26) 2021 оны 04 сарын 05

Tusgaarlalt duusaad shinjilgee haan ogoh ve \n

0  |  1
Top