Цаг үеийн байдлаас шалтгаалж Дорнод аймгийн Онцгой комисс өнөөдөр /2021.04.03/ 17:00 цагт эргэн шуурхай хуралдаан зарлаж, Дорнод аймагт батлагдсан халдварын нэг тохиолдлыг зарлалаа.
Халдвартай нь батлагдсан Өмнөговь аймгийн харьяат иргэн А нь Өмнөговь аймгаас гарч Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаар дамжин 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийн нутаг дэвсгэрт ирж, Сэргэлэн, Баяндун сумдад хурдан морь сонирхсон гэсэн өгүүлэмжтэй.
Иргэн А нь Цагаан-Овоо сумын шатахуун түгээх станцаар үйлчлүүлж байх үедээ саатуулагдаж албадан тусгаарлагдсан байна. Тэрээр батлагдаагүй зам маршрут /хулгайн зам/-аар зөвшөөрөлгүй нэвтэрснийг тогтоож албадан тусгаарлалтад байсан бөгөөд ПГУ шинжилгээний хариу Эерэг гарлаа.
Дахин шинжилгээг ХӨСҮТ-д явуулж баталгаажуулах юм. Аймгийн Онцгой комиссын дэргэдэх Тандалт судалгааны Хариу арга хэмжээний баг ойрын болон дам хавьтлыг тогтоохоор ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Өмнөговийхон адуунд явна гэж юу байхав дээ, алт хайгаад хаяг андуурчихсан юм байлгүй хөөрхий
Газар газрын гайнууд ганц нэгээрээ явж байхад өмнөговийхон өм цөм явах юмаа күй ээ нээрээ
Бусдад бүү гай бол үхэрээ