Сүхбаатар аймагт хөл хориог сунгалаа

2021 оны 04 сарын 05

Сүхбаатар аймгийн хэмжээнд коронавируст халдвар өчигдрийн /2021.04.04/ байдлаар Мөнххаан сум 33, Уулбаян 6, Баруун-Урт суманд 1 халдвар авсан хүний тоо 40 болоод байгаа юм.

Халдварын нөхцөл байдалтай уялдуулан аймгийн Онцгой комиссын хурлаар хөл хориог 2021 оны дөрөвдүгээр сарын 5-наас, 4 дүгээр сарын 12-ны  06.00 цаг хүртэл сунгалаа.

Хүнсний түгээлт өдөрт 2 удаа буюу 09-11.00 17.00-19 .00 цагийн хооронд явуулна.

Хүнсний дэлгүүр 20.00 цаг хүртэл ажиллана.

- Сумд руу хүнсний хүргэлт хэвийн явагдана.

- Нэгдсэн дотуур байрын хүүхдүүдийг сумдын Онцгой комисст үүрэг өгч, нэгдсэн зохион байгуулалтаар хүргүүлнэ. Долоо хоног гэрийн ажиглалт байна.

Түүнчлэн батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг илрүүлэх тандалтын 2 баг ажиллаж байна. Ойрын хавьтал 424, дам хавьтал 1638 байгаа юм. Эдгээр хүмүүс рүү тандалтын багийн гишүүд нэг бүрчлэн холбогдож уулзсан хүн, явсан газрыг тодруулж байна. Иймд иргэд явсан зам маршрутаа зөв дэлгэрэнгүй тодорхой мэдүүлж тандалтын багийн ажилд тус нэмэр болохыг Аймгийн Онцгой комисс уриаллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top