ДОРНОД: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа маргааш эхэлнэ

2021 оны 04 сарын 06

Дорнод аймгийн хэмжээнд маргааш /2021.04.06/ сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлнэ.

Мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр Дорнод аймгийн төв буюу Хэрлэн сум халдвар тархах хамгийн өндөр эрсдэлтэй бүс гэж үзэн дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг дуустал буюу Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 78 дугаар тогтоолоор тогтоосон Гамшгаас хамгаалах Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг дуусах хүртэлх хугацаанд

-ЕБС-ийн 3 дугаар улирлын хичээлийг бага ангийн сурагчид 1 болон 3 дахь 7 хоногт танхимаар, 2 болон 4 дэх 7 хоногт цахимаар, дунд, ахлах ангийн сурагчдыг 2 болон 4 дэх 7 хоногт танхимаар, 1 болон 3 дахь 7 хоногт цахимаар тус тус хичээллэхээр боллоо.

-Хэрлэн сумын Цэцэрлэгийн үйл ажиллагааг өмнөх горимоор, /СӨБ-ын хүүхдүүд гараас гарт, эцэг эхийн хяналтад байдаг учир/ бусад сумдын цэцэрлэг, сургуулийн үйл ажиллагаа мөн өмнө нь мөрдөгдөж байсан горимоор хичээллэнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.168.131) 2021 оны 04 сарын 06

Ene humuus chini teneg yum uu esvel bi iim saajilttai boltsiim uu?nyalh huuhduuded vaktsin garaagui baihad homorgolon ustagahgej bgaam bhda ,eruul tarhitai hun bn uu

0  |  0
Top