ДУУЛИАН: АНУ Оросын эсрэг ШИНЭ ХОРИГ тавилаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч эхэллээ. Жо Байдены засаг захиргааны ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй анхны хориг арга хэмжээ нь Оросыг “SolarWinds” компанийг хакердсан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаснаас үүдэлтэй юм. 

ОХУ-ын зүгээс АНУ-ын хоригийг зэмлэн буруутгаад "Хариу арга хэмжээ авна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн юм.

АНУ-ын хоригт юу юу багтсан бэ?

АНУ Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар болжээ. Тэдний дунд Оросын тагнуулын албаны хүмүүс байгаа  гэж АНУ үзсэн байна. 

Мөн АНУ-ын Сангийн яам Оросын өртэй холбоотой зарим гүйлгээнд хориг тавих, АНУ-ын эсрэг кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулах Оросын тагнуулын байгууллагыг дэмжсэн технологийн компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.

Төв банк, Үндэсний баялагийн санг хоригт хамруулж, компаниуддаа 2021 оны зургаадугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд эзэмшихийг хоригложээ.

Түүнчлэн Жо Байден кибер салбарт дайсагнасан ажиллагаа явуулах, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан гэж Оросын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах талаар тусгасан гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан байна.

АНУ-ын Сангийн яам Ерөнхийлөгчийн сонгуульд нь ОХУ хөндлөнгөөс оролцсон хэрэгт холбогдуулан 16 байгууллага, 16 хувь хүнд хориг арга хэмжээ авчээ. Тэдний дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Алексей Громов, сэтгүүлч Александр Малькевич, Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Денис Тюрин, Орос, Украины улс төрийн зөвлөх Константин Килимник нар багтсан байна.

Крымтэй холбоотойгоор найман хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг тавьжээ. Үүнд Оросын Засгийн газрын гишүүд багтжээ. Тухайлбал, “Мостотрест” компанийн ерөнхий захирал Леонид Рыженькин, "Ленпромтранспроект" компани, “Беркакит-Томмот-Якутск” чиглэлийн төмөр замын барилгын компани багтсан байна.

ОХУ-ын бизнесмен Евгений Пригожинтой хамтран ажиллаж байна гэж үзэн "Транс-Ложистик", "Алкон", "Юнижет" компаниудыг хоригт багтаав.

 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.111) 2021 оны 04 сарын 19

Танд эрүүл энхийг хүсье.В.В.Путин гэж хариу мэндчилжээ...

0  |  1
Өнөрөө(202.55.188.88) 2021 оны 04 сарын 19

Монголын тусгаар тогтнолд Орсууд үнэтэй хувь нэмэр оруулсаныг бид мартах ёсгүй харин америк хятад хоёр яаж тус болов сайн бодоорой оюутолгой эрдэнэт үйлдвэр хоёрыг хар

2  |  0
Ts(66.181.161.42) 2021 оны 04 сарын 18

Ene zunug uvgun

1  |  0
Өнөрөө(202.55.188.88) 2021 оны 04 сарын 18

Америкчууд кинон дээр гардаг шигээ биш шүү энэ дэлхийг хятад америк хоёр л самарч дууслаа

1  |  0
Баясгалан(64.119.17.75) 2021 оны 04 сарын 19

Орос үлэмж том. Өмнөх хориг Оросыг улам хүчирхэг болгосон. Дэлхий дахин харсан.

2  |  1
zorigoo(202.9.40.93) 2021 оны 04 сарын 18

zaluur. uujgii. damdindorj nar baragtaihan hutsaarai.orosiig uduj baij aluulah ni dee

0  |  0
Оросуудын хориг(66.181.161.121) 2021 оны 04 сарын 19

Эг Шүрэнгийн УЦС бариулахгүй.Манай орлого тасарна бас та нарыг цөлжүүлж өөрийн өлмийд сөхрүүлнэ.Нефть боловсруулах үйлдвэр байгуулж дүргүй хүргэсэн.\n

2  |  0
Үнэн(192.82.78.188) 2021 оны 04 сарын 19

АНУ болиосоой, Өмхий имперлистүүд короно гаргасан Хужааг яаж ч чадахгүй байж, муу л бол хойд Оросууд нтр

6  |  3
nn(202.179.27.25) 2021 оны 04 сарын 18

Хориг тавиад л байдаг нөгөөдүүл нь ч тоосон юмгүй.Үзсэн л жүжиг байна. Энэ байдлыг жаахан өөрчлөөд ширүүхэн үзвэл сонирхолтой тиймээ. АНУ зэрэг Орос, Хятад хоёртой ширүүхэн шиг үзвэл сонин биш гэж үү?

2  |  3
Зочин(202.9.47.8) 2021 оны 04 сарын 18

Энэ зөнөг үхэх цаг нь болсон болохоор юу ч хийхээс хийхгүй янзтай\n Дэлхий тэр аяараа тэр тусмаа америк болон европийн орнууд сэрэхгүй болтлоо өртөнө. Дэлхийг ноёрхох гэсэн америкчуудын оролдлого болгон бусад улсад сүйрэл авчирдаг. САНААРАЙ ЮГОСЛАВ, ИРАК, ЛИВИ, СИРИ, АФРИКИЙН ОРНУУД.

5  |  3
Эрдэг(66.181.177.25) 2021 оны 04 сарын 18

Орос өөртөө дүгнэлт хийх цаг болсон.Яагаад ихэнх улс Оросод дургүй болчихов.Хуучин Стан -ууд хүртэл нүүр бууруулах юм...

2  |  2
B.Damdin dorj(66.181.161.110) 2021 оны 04 сарын 18

Mash zuv yum hiijee...Getleriin German gdg shig ,Putinii Oros bulaan ezleh,alj talah l yum yrina, hiine!

1  |  0
Зочин(124.158.85.15) 2021 оны 04 сарын 19

Зүгээр байхад зүгээр л байгаарай гэдэг үг шулуун бөгөөд хөнөөлтэй. Оросыг зүгээр байхад зүгээр л байгаарай.

8  |  4
Өөжги(202.126.88.136) 2021 оны 04 сарын 19

Амэрик Оху-с айхгүй ээ шууд л бүлдэгдэж унгаана)

3  |  4
Заагч(202.9.46.86) 2021 оны 04 сарын 19

Залуур нэрт хужаа минь шавар хэрмэндээ ороод ковидтойгоо чадар өмхий данжаадаа.

4  |  3
Залуур(202.179.25.250) 2021 оны 04 сарын 18

Хориг тавьснаараа зөвшилд хүрэх эргэлзээтэй. Тавихгүй гэхээр даварсан оросууд байгаад байдаг. Ийм шахалт үзүүлж байж ойлгуулах нь зөв ч байж болох юм. Байден ба Путин.

6  |  3
Top