ӨРНИЙН ЗУРХАЙ: Нумынхан сэтгэл хөдлөлдөө автаж болохгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

Хонь

Өнөөдөр шинэ төсөл боловсруулах хэрэггүй. Энэ өдөр маш олон уулзалт, найдвар төрүүлсэн яриа хэлэлцээ таныг хүлээж байна. Сайхан боломж нээгдэж магадгүй. Ажил хэргийн асуудалд томоохон амжилтад хүрэх магадлал өндөр байна.

Үхэр

Ажил дээрээ туйлын болгоомжтой, анхааралтай байхыг анхааруулж байна. Эргэн тойрны хүмүүсийн дутагдалд хэтэрхий шүүмжлэлтэй хандахаас зайлсхий. Эс бөгөөс өдрийн төгсгөлд ганцаараа үлдэж болзошгүй.

Ихэр

Өнөөдөр идэвхтэй өдөр. Таны өөртөө итгэх итгэл аажмаар алдарна. Хууч өвчин нь сэдрэх эрсдэл бий. Худалдаа наймаа хийхэд таатай өдөр.

Мэлхий

Ахуйн үйлчилгээний салбарт ажилладаг хүмүүсийн хувьд таатай өдөр. Хайр сэтгэлийн бүтэлгүйтлийг даван туулахад хүнд байх болно. Өнөөдөр таныг санхүүгийн хүндрэлүүд хүлээж байна. Нөлөө бүхий хүмүүстэй уулзаж магадгүй.

Арслан

Өнөөдөр мэдрэмждээ бүрэн автахыг од эрхэс зөвлөж байна. Ажил дээрээ ч тэр, гэртээ ч тэр чухал, нүсэр ажил эхлүүлэх хэрэггүй. Оюуны хөдөлмөр болон бүтээлч үйл ажиллагаа амжилттай байж, шинэ санаа төрүүлнэ. Өдрийн эхний хагаст төлөвлөгөө нурж болзошгүй.

Охин

Өнөөдөр та өөрийн зорилгоо тодорхойлж чадна. Эргэн тойрны хүмүүстээ дээрэнгүй харьцах эсвэл тэдний дутагдалтай талд хэт шүүмжлэлтэй хандахаас сэрэмжлээрэй. Өдрийн сүүлчид ганцаараа үлдэх бий.

Жинлүүр           

Ажил дээрээ алдаа гаргахгүй байхыг хичээгээрэй. Од эрхэс танд санхүүгийн таатай байдлыг амлаж байна. Өдрийн турш бусдыг шүүмжлэх, ихээхэн анхаарал шаардсан ажлаас зайлсхийгээрэй.

Хилэнц

Энэ өдөр маш олон асуудлыг шийдэх хүсэл зориг гарна. Худал хуурмаг байдал танд нэмэр болохгүй. Харин ч эсрэгээр нэрмээс л болно. Шагнал авч магадгүй.

Нум

Энэ өдөр таны сэтгэл санаагаар унаж магадгүй. Гэхдээ таагүй зүйлийг тань мартуулах хүнтэй таарна. Сэтгэл хөдлөлдөө автахгүй байхыг зөвлөж байна. Ялангуяа удирдах албан тушаалтантай харьцахдаа хүлээцтэй байхыг хичээгээрэй. Хүүхдүүддээ анхаарал тавиарай.

Матар

Өнөөдөр та уур, хилэнд автаж, сэтгэл санаа маш хувирамтгай байх болно. Өнгөрсний төлөөсийг төлөх хэрэг гарах магадлал өндөр байна. Үдийн хоолны дараа сэтгэл санаа дээрдэж, ажил төрөл бүтэмжтэй байх болно. Валют арилжаа ашигтай байх болно.

Хумх

Энэ өдөр та өөдрөг, санаачилгатай байх болно. Бүх ажил үйлс тань бүтэмжтэй байна. Өдрийн хоёрдугаар хагаст хоолны дэглэм хатуу бариарай. Хүүхдүүдээ илүү анхаарал тавьж, хараагаа тэднээс бүү салгаарай.

Загас

Өөртөө хэт найдсанаас болж санхүүгийн алдагдал хүлээж болзошгүй. Өөртөө хэт эргэлзэх, дүрсхийсэн байдал тань бодлогогүй үйлдэл хийх шалтгаан болно. Хайр сэтгэлийн харилцаа мухардмал байдалд орж болзошгүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top