ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнханд хүүхэд олоход тохиромжтой

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 22

Хонь

Энэ өдөр хар хүчтэй тэмцэж, эрч хүчээ төвлөрүүлэхийг бэлгэдэж байна. Энэ өдөр та өрсөлдөгчдөө ялж, өөрийн ашиг сонирхлоо хамгаална. Өөртөө сэтгэл хангалуун бус үлдэх магадлал бий. Өнөөдөр таны хүч тэнхээг шалгаж, амьдралын үнэ цэнийг эргэн харахад хүрнэ.

Үхэр

Гэр бүлийн сэтгэл зүйн уур амьсгал танаас бүрэн шалтгаална. Танд онцгой үүрэг ногдож байна. Өөрийн үг хэл, үйлдлээ хянаарай.

Ихэр

Гэнэтийн мэдээ дуулж эсвэл амлалт, үүргээ биелүүлээгүйтэй холбоотой асуудал гарч магадгүй. Таны төлөвлөсөн шиг үйл явдал өрнөхгүй байх талтай. Хүчтэй сэтгэл хөдлөл, бусдын нөлөөнд автаж болзошгүй. Нөхцөл байдлыг бодитоор үнэлж чадвал сөрөг хандлагыг даван туулна.

Мэлхий

Шинэ боломж нээж, төлөвлөгөөгөө шинэчлэхэд таатай өдөр. Найз нөхөд, нөлөө бүхий хүмүүсийн оролцооноос бүү татгалзаарай. Тэдний тусламж нэн хэрэгтэй. Өдрийн хоёрдугаар хагаст ойр дотнын хүмүүстэй холбоотой таагүй мэдээ дуулж магадгүй.

Арслан

Сэтгэл санааг тань өргөсөн аливаа зүйлд энэ өдрийг зарцуул. Буян үйлдэх, хүүхэд олоход нэн тохиромжтой өдөр. Өнөөдөр олсон хүүхэд эгэл бус чанартай, эрүүл чийрэг, цэвэр ёс зүйтэй хүн болно.

Охин

Сөрөг өдөр. Харанхуй орчин, шинэ танилаас зайлсхийгээрэй. Хар хүчийг дагуулах аливаа зүйлсээс болгоомжил. Гэнэтийн мэдээ таны төлөвлөгөөг будлиулж болзошгүй.

Жинлүүр           

Хүнд өдөр. Өөрийн асуудал бус эргэн тойрны хүмүүстээ анхаарал тавиарай. Санхүүгийн амжилтад хүрэх хүсэл тань тэдэнтэй харилцаагаа бэхжүүлэх боломжийг хаана.

Хилэнц

Төлөвлөгөөнд тань өөрчлөлт гарна. Нөхцөл байдал хүлээж байснаас өөр тийшээ эргэнэ. Зардал, зарлага гарч, гэмтэж бэртсэнээс болж төлөвлөсөн ажлаа хойшлуулах хэрэг гарч магадгүй. Өнөөдөр бүх зүйл дээр болгоомжтой байгаарай.

Нум

Од эрхэс аливаа ажилд болгоомжтой, анхааралтай байхыг зөвлөж байна. Хурц үг хэлэх, хэрэггүй ярианаас татгалзаарай. Чухал шийдвэр гаргахаа хойшлуул. Бусдын нөлөөнөөс болгоомжил.

Матар

Амбиц гаргах хэрэггүй. Таны тэвчээр, хүлээцтэй байдал хожим нь зүй ёсоор шагнагдана. Үдэш таатай үйл явдал, мэдээ дуулж магадгүй. Эм, согтууруулах ундаа уух хэрэггүй. Зүүдээ эсрэгээр нь тайлаарай.

Хумх

Таныг таатай бөгөөд томоохон өөрчлөлтүүд хүлээж байна. Энэ нь таны хүүхдүүд, уран бүтээл, хувийн амжилттай холбоотой байх болно. Өнөөдрөөс эхлэн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэл.

Загас

Хуурамч төсөөлөл, худал амлалт, хууралтаас болгоомжил. Шинэ ажил эхлүүлэх хэрэггүй. Өнөөдөр хүлээх нь дээр. Таагүй мэдээ дуулж магадгүй. Муу бүхэнд бэлэн байгаарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top