ӨРНИЙН ЗУРХАЙ: Жинлүүрийнхэн онцгой дур булаам харагдана

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 23

Хонь

Өнөөдөр таныг ажил хэргийн болон хувийн болзоо хүлээж байна. Чухал баримт бичиг дээр ажиллана. Мартагдсан найз нөхөд, төрөл садангуудаа эргэж очихыг зөвлөж байна. Тэдэнд таны тусламж хэрэгтэй байж магадгүй.

Үхэр

Өдрийн эхний хагасыг амарч, бичиг баримтаа цэгцлэх, удирдлагын зүгээс гэнэтийн шалгалтад бэлтгэхэд зориулаарай. Өдрийн сүүлийн хагаст аялалд гарах, ажил, мэргэжлийг тань тодорхойлдог хүмүүстэй уулзахад тохиромжтой.

Ихэр

Хамт олны ажил, хамтарсан арга хэмжээ зохион байгуулахад тохиромжтой өдөр. Найз нөхдийнхөө зөвлөгөөг сонс. Тэдний бодол, санаа зөв, цагаа олсон, оновчтой байх болно. Эргэн тойрны хүмүүстэй маргаж болзошгүй.

Мэлхий

Ажилдаа идэвх гаргаж, шинэ ажил төлөвлөх, эхлүүлснээ дуусгахад тохиромжтой өдөр. Тайвширч, чухал бус зүйлд анхаарлаа сарниулах хэрэггүй. Одоо алдсан зүйлийг ирээдүйд нөхөхөд хүн байх болно.

Арслан

Бодол санаа, мэдрэмж тогтворжино. Тайван орчинд урсгал ажлаа амжуулж чадна. Ээдрээтэй нөхцөл байдлын зангилааг тайлна. Гэр бүлийн хүрээнд тайван амрахыг од эрхэс зөвлөж байна.

Охин

Энэ өдөр од эрхэс танд танихгүй хүмүүстэй харьцахаас зайлсхийхийг зөвлөж байна. Нийгэм дэх бухимдал таны сэтгэцэд сөргөөр нөлөөлж болзошгүй. Эрсдэл гаргаж, бодит бус төлөвлөгөө гаргахгүй байхыг зөвлөж байна. Таны хүлээцтэй байдал, алсын хараанаас ирээдүйн амжилт шалтгаалах болно.

Жинлүүр           

Ажил төрөл, уран бүтээлийн хувьд амжилт дагуулсан өдөр. Ирээдүйтэй харилцаа холбоо өмнөх жилүүдийн хямралаас гарахад тусална. Хувин харилцааны хувьд ч бүх зүйл сайжрах талтай. Бусдын нүдэнд та онцгой дур булаам харагдах болно.

Хилэнц

Санхүүгийн байдлаа дээшлүүлэхэд таатай өдөр. Гол зүйлдээ анхаарлаа төвлөрүүлбэл ажил нь бүтэмжтэй байх болно. Гэр бүлийн уур амьсгал мэдэгдэхүйц сайжирна.

Нум

Үдээс өмнө нотариатын бичиг баримт бүрдүүлэх, удирдлагадаа хандахад тохиромжтой. Шийдвэрлээгүй асуудал, дотнын хүмүүстэй учраа олоход цаг хугацаа, хүч, мөнгөө зарцуулна.

Матар

Хамтын үйл ажиллагаанд таатай. Хэдийгээр бүх зүйл дардан байхгүй ч гол асуудлаа шийдэх боломжтой. Үдшийг хувийн амьдралаа сайжруулахад бүхий л боломжоо ашиглаарай.

Хумх

Ажил, оршин суух газар, гэрлэлттэй холбоотой амьдралд тань томоохон өөрчлөлт гарна. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгийн ачаар ажил төрлөө урагшлуулж чадна.

Загас

Ажил дээрээ алдаа гаргах, бусадтай харьцахдаа буруу үйлдэл гаргах магадлал өндөр байна. Тиймээс ямар ч тохиолдолд идэвх гаргах хэрэггүй. Мууг ёрлосон шинж тэмдэг, зөгнөлийг анхаараарай.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top