Энэ оны Токиогийн зуны олимп, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын их наадамд Оросын тамирчид алтан медаль авсан тохиолдолд ОХУ-ын төрийн сүлд дуу бус Петр Чайковскийн бүтээл эгшиглэхээр болжээ.
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас ОХУ-д тавьсан хоригтой холбоотой Оросын төрийн дууллыг эгшиглүүлэхийг хориглоод байгаа юм.
Олон улсын Олимпын хорооны Гүйцэтгэх хорооны хурлаар Оросын олимпын хорооноос санал болгосон П.Чайковскийн төгөлдөр хуурт зориулсан нэгдүгээр концертын аяыг Оросын төрийн сүлд дууллын оронд эгшиглүүлэхийг дэмжсэн байна.
ОУОХ ойрын үед энэхүү шийдвэрээ Олон улсын спортын холбоод, Олон улсын паралимпын хороо, Токио болон Бээжингийн олимпыг зохион байгуулах хороодод хүргүүлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Дэлхий ингэж улс төржиж болохгүй дээ. Спорт бол улс төр биш. Энхтайвны зорилготой гэсэн чинь болчихжээ.