Хонь
Хониныхон хэн нэгэн хүнд бүх зүйлийг итгүүлэхийг хүснэ. Гэхдээ ингэлээ гээд яана гэж. Таны харилцааны ур чадвар, итгүүлэх авьяас гайхалтай ч өөртөө үнэнч байхад л болно! Сэтгэл хөдлөм байдлаар ажлаа танилцуулах боломжтой бөгөөд таны хэллэгүүд нэг амьсгаагаар орж ирэх болно.
Үхэр
Бусдын дэмжлэгийг авах эсвэл ажил мэргэжлээрээ ахихад тохиромжтой өдөр юм. Түншүүдтэйгээ хэлэлцээ хийх шаардлагатай бол танаас илүү сайн хэлэлцээ хийх хүн байхгүй! Бүү бөхий, саад бэрхшээлээс үл хамааран урагшаа яв.
Ихэр
Замдаа хэн нэгний эсэргүүцэлтэй тулгарах байх. Бусад хүн таны хүсэлтийг сонсохгүй, саналыг тань бойкотолж магадгүй юм. Гэсэн хэдий ч ухрахгүй бол эрт орой хэзээ нэгэн цагт зорилгодоо хүрнэ гэж зурхайн одод хэлж байна. Амжилтад итгээрэй, заавал хүрнэ!
Мэлхий
Төлөвлөсөн ажлуудаа хэвийн явуулахын тулд хүчтэй бай. Урам хэрэгтэй болно. Түүнгүйгээр та өдөржингөө залхуурч мэднэ. Өөрийгөө дайчлахад туслах хөшүүрэг ол. Сониуч зан эсвэл үүнээс үүдсэн ашиг сонирхол нь таныг хөгжилтэй ааштай болгож, биеэ дайчлахад хүргэнэ.
Арслан
Үүлний дунд хөвөх мэт өнгөрөх өдөр. Нөхцөл байдал таныг тэнгэрээс дэлхий рүү буцаах ч ердийн ажил үүргээ хурдан бөгөөд үнэн зөв гүйцэтгэх болно. Бусдын хариу үйлдлийг бүү хяна. Идэвхтэй байж чадвал энэ өдөр маш үр дүнтэй байх болно.
Охин
Хэрэв та өнөөдөр бүгдийг чадахгүй бол мөрөөдөл тань хаягдаж, ажилдаа төвлөрөхгүй, алдаа, бүтэлгүйтлээс зайлсхийх боломжгүй юм. Зөвхөн өөртөө найдах ёстой. Магадгүй хэн нэгний зөвлөгөө эсвэл тусламж хэрэгтэй болно. Та түүнд хэт бүү авт.
Жинлүүр
Хэн нэгэнд даатгах хэрэгтэй ажлыг эргэлзээгүйгээр даатга. Болж бүтнэ. Юу хийхээ мэдэхгүй байгаа бол эргэлзэлгүйгээр бусдаас зөвлөгөө аваарай. Бусдын сайхан хандлага, мэргэжлийн ур чадвар, туршлага, харилцаа холбоонд найдаж болно.
Хилэнц
Алдаа гаргахаас зайлсхийж, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэх боломжтой болно. Гэнэт манлайллын мэдрэмжийг мэдрэх болно. Энэ өдөр шалтгаангүйгээр шийдвэр гаргах, түүнийхээ төлөө хариуцлага хүлээх хүсэл эрмэлзэлтэй байна. Энэ нь нэг талаараа сайн санаат хүмүүсийг өөртөө татах болно.
Нум
Нумын ордны шийдвэрүүд энэ өдөр бодлоготой, тэнцвэртэй байвал сайн. Үүний зэрэгцээ атаархагчид, өрсөлдөгчдийг ичгүүртэй байдалд оруулах болно. Ямар нэгэн зүйлийг алдаж байгаагаа мэдэрч магадгүй юм. Магадгүй эргэн тойронд болж буй зарим үйл явдлын талаар бүгдийг олж мэдээд хэрэггүй.
Матар
Таны авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, ажил хэрэг бүх хүнд мэдээлэл өгнө. Үүнд буруу зүйл байхгүй. Бүх зүйлийг мэддэг байх боломжгүй ч та тайвширч, баттай мэддэг зүйл дээрээ, цаг үеийн асуудалд анхаарлаа төвлөрүүлнэ.
Хумх
Ажлаа урсгалаар явуул. Нөхцөл байдлыг бүхэлд нь хараарай. Зорилгоо мартаж болохгүй. Та юуны төлөө явж байгаа вэ? Арга барилаа солих хэрэгтэй юу? Өөрийгөө чагнах, удирдах чадвараа бүү алдаарай. Зохион байгуулалттай, дэгтэйгээр хөдөл. Хүчээ өдөр тутмын хэрэггүй зүйлд бүү үрээрэй. Урагшилж л байвал ганц хоёр алхмаар байсан ч хамаагүй.
Загас
Таны амьдралд ямар нэгэн чухал зүйл дутагдаж байж магадгүй. Өөрийн зүрх сэтгэлээ сонсож чадвал та төөрөхгүй. Эргэлзэлгүйгээр бусдаас зөвлөгөө авах нь бас хэрэгтэй. Энерги, эрч хүч тань тэнцүү байх ёстой. Алдаагаа хурдан засах болно. Идэвхгүй байдал, залхуурлыг ялан дийл.
Сэтгэгдэл ( 0 )