ӨРНИЙН ЗУРХАЙ: Загасынхан сэтгэлийн дулаанаа харамгүй хуваалцаарай

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Хонь

Өнөөдөр та аливаа гэрээ хэлцлийг амжилттай хэрэгжүүлнэ. Үдээс хойш зарим нэг үл ойлголцол танаас илүү зохион байгуулалттай, тууштай байхыг шаардана. Хүүхдүүдтэй харилцахад таагүй үе тохиож магадгүй.

Үхэр

Од эрхэс идэвхтэй үйл ажиллагаа явуулж, гэрээ байгуулах, шинэ ажил төлөвлөхгүй байхыг зөвлөж байна. Шинэ санаа, төлөвлөгөө бүтэхгүй. Таныг ажлаар дарах хэдий ч сэтгэлээр унах хэрэггүй. Учир нь таны хичээл зүтгэлийг үнэлнэ.

Ихэр

Удирдлагатай харьцахдаа болгоомжтой байхыг зөвлөж байна. Төсвөө эргэн нэг нягтлах хэрэгтэй. Энэ өдөр та нэр хүндээ өсгөж, маргаашдаа итгэх итгэл тань нэмэгдэнэ. Бүтээлч санаагаа хэрэгжүүлснээр амьдралаа өөрчлөх боломжтой.

Мэлхий

Өнөөдөр таны аливаа үйлдэл таны эсрэг эргэж болзошгүй. Тиймээс энэ амаргүй өдөр огцом шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавиарай. Цэвэр агаарт амрахад гэмгүй.

Арслан

Удирдлагадаа хандахад таатай өдөр. Хамгийн гол нь нөхцөл байдлыг бодитоор үнэлж, өөрийн зөв гэдэгт итгэлтэй бай. Хичээл зүтгэл тань талаар болохгүй. Харин алдаа их үнэ төлөхийг шаардана. Томоохон асуудлыг шийдэхэд анхаарлаа төвлөрүүл.

Охин

Од эрхэс танд бүхий л зүйл дээр шийдэмгий хандаж, гартаа санаачилгыг авахыг зөвлөж байна. Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд амаргүй байх ч аливаа ажлыг эхлүүлэхээс бүү ай. Зөн билэг, мэдрэмж тань хурц болно.

Жинлүүр          

Ажлын түнштэйгээ харилцахдаа зөв цаг үеийн сонгох нь чухал. Үйл ажиллагаагаа төлөвлөсний дүнд таны нийгмийн байдал дээрдэх болно. Найз нөхөд, хамтран ажиллагсдын тусламжаас бүү татгалзаарай. Эс бөгөөс амжилтад хүрэхгүй. Уран бүтээлч жинлүүрийнхний хувьд таатай өдөр.

Хилэнц

Амьдралын эрч хүч нэмэгдэнэ. Хамгийн хүнд асуудлыг төвөггүй шийднэ. Уран бүтээлч хилэнцийнхэн нөөц чадвараа нээнэ. Од эрхэс нийгмийн болон санхүүгийн байдлаа сайжруулах боломжийг алдахгүй байхыг зөвлөж байна. Ирээдүйгүй мэт санагдсан шинэ ажлаас бүү татгалзаарай.

Нум

Таны дотоод мөн чанарыг илэрхийлэх өдөр. Хоёрдмол байдлаар илэрхийлэгдэнэ. Сул дорой, зохион байгуулалтгүй байдал болон хувиа хичээсэн зангаасаа болж бүтэлгүйтнэ. Өөрийгөө найдвартай хүмүүсээр хүрээлүүлээрэй. Дотнын хүмүүсээ хоёр дахин илүү халамжил.

Матар

Эцэг эх, хуучин найз нөхөдтэйгөө харилцах эсвэл танд дурсгалтай газар руу очих хүсэл төрнө. Уран бүтээлчдийн хувьд таатай өдөр. Уран бүтээлийн хүсэл эрмэлзлээ хэрэгжүүлэх боломж гарна. Гэхдээ санхүүгийн байдлаа дээрдүүлж чадахгүй. Гэнэтийн зардал гарч болзошгүй.

Хумх

Болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэдийгээр танд шууд дайсан байхгүй ч танихгүй хүмүүсийн зүгээс сөрөг хандлага ирж болзошгүй. Хамтран ажиллагсад, ахмад настай төрөл садангуудтайгаа харьцахдаа хүлээцтэй байхыг зөвлөж байна. Хэт идэвхтэй хүмүүсээс хол байхыг хичээгээрэй. Амьдралын эргүүлэг таныг бусдын нөлөөнд автуулж болзошгүй.

Загас

Од эрхсийн таалалд багтжээ. Ялангуяа уран бүтээлч, сурган хүмүүжүүлэгч нар онцгой ивээлд багтана. Сэтгэлийн дулаанаа хамаргүй хуваалцаарай. Бусдад тайвшруулах нөлөө үзүүлнэ. Гэр бүлийн асуудлаа шийдэхэд таатай. Удаан мартагдсан мэдрэмж дахин сэргэж, гэр бүлд тань хайр ноёрхох болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top