ӨРНИЙН ЗУРХАЙ: Арслангийнханд гэнэтийн аз тохионо

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 06

Хонь

Од эрхэс оюун санааны хөгжил, өөрийн болон дотнын хүмүүсийнхээ эрүүл мэндэд анхаарал тавихыг зөвлөж байна. Найз нөхдийн харилцаагаа эргэн харах шаардлага гарч магадгүй. Бусдад энэрэнгүй, нигүүлсэнгүй хандаарай.

Үхэр

Ажил мэргэжилдээ болгоомжтой бай. Хуучин ажлаа хийж, шинэ төлөвлөгөө гаргахгүй байхыг зөвлөж байна. Аливаа эхлэл бодит бус байх болно.

Ихэр

Болгоомжтой байж, чухал шийдвэр бүү гаргаарай. Бүх салбарт таны байр суурь тогтворгүй байх болно. Амжилт, бүтэлгүйтэл аль аль нь магадлалтай. Таагүй хүмүүсийн хэл ам, ховоос болж таагүй зүйл тохиож болзошгүй. Зөвхөн дотнын хүмүүстэй итгэж харьц.

Мэлхий

Амралт, биеийн хүчний ачаалал авахад таатай өдөр. Эрүүл мэнддээ анхаараарай. Хүнд хоол, согтууруулах ундаанаас татгалзаарай. Үдээс хойш таатай мэдээ дуулах эсвэл богино хугацаанд ашиг олох санал авна.

Арслан

Гэнэтийн аз тохиох эсвэл санхүүгийн хувьд маш таатай нөхцөл бүрдэнэ. Өнөөдөр өгөөмөр зан гаргахад гэмгүй. Хайртай хүндээ илүү цаг зарцуулаарай. Хайнга, хүйтэн хандах нь нөхцөл байдлыг хүндрүүлж болзошгүй.

Охин

Амарч, эрч хүчээ нөхөөрэй. Засвар хийх, гэрээ тохижуулах зэрэг ахуйн асуудлыг хойш нь тавь. Согтууруулах ундаа хэрэглэвэл аюултай. Боломж гарвал сүм хийдээр ороорой. Зүүдээ манаарай.

Жинлүүр          

Гэмтэл авч, урт хугацааны эмчилгээ шаардсан өвчин хүрэх магадлал бий. Өөрийн хүч, боломжоо хэтрүүлэх хэрэггүй. Бүх зүйл хязгаар, хэмжээтэй. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Маргаан дэгдэж, харилцаагаа таслахад хүрч болзошгүй.

Хилэнц

Энэ өдөр таны амьдралыг өөрчилнө. Хамт олны арга хэмжээнээс зайлсхийгээрэй. Танаас үл хамаарах шалтгаанаар гэр бүлийнх нь санхүүгийн байдал дордож болзошгүй. Шийдвэрээ бие даан гаргаарай.

Нум

Энэ өдрийг гэртээ өнгөрүүлээрэй. Гэр бүлдээ анхаарал тавь. Таны зөөлөн, даруу зан итгэлцэл, тав тухтай, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Амралтын талаар мартах хэрэггүй. Үдээс хойш гэртээ жижиг баяр хийгээрэй.

Матар

Од эрхэс танд орлогын нэмэлт үүсвэр олоход эсвэл шинэ хэлбэрийн үйл ажиллагаанд шилжихэд амжилт ирнэ гэж амлаж байна. Шинэ санаа, стратеги сонгосноор ажил хэргийн уулзалт, яриа хэлэлцээг амжилттай хийнэ. Таны дахин давтагдашгүй, дур булаам, өөртөө итгэлтэй байдал тань хамтын ажиллагааны боломжийг нээнэ.

Хумх

Их унтаж, санаагаа бага зовоож, шинэ хүнс, ногоо идэхийг хичээгээрэй. Зөв шийдвэр гаргах чадвар, хурд тань санхүүгийн амжилтад хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ ордны эмэгтэйчүүд өвчний шинж тэмдэгт анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.

Загас

Шинэчлэлд тэмүүлсэн төлөвлөгөө, мөрөөдлөө биелүүлэх өдөр. Адал явдал, шинэ сонирхлын давлагаа нөмөрнө. Орчноо сольсноор сэтгэлийн таашаал авна. Таны ирээдүйн амьдралд чухал үүрэг гүйцэтгэх хүмүүстэй танилцана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top