Өвөрхангай аймгийн Хархорин сумын хэмжээнд 7 байршил цэгт дархлаажуулалтын ажил үргэлжилж байна.
Шанх, Нарийн хүр, Онгоцон Ухаа багийн төвийн байранд Нэгдсэн эмнэлгийн эмч, сувилагч, цагдаагийн албан хаагч, багийн Засаг дарга нараас бүрдсэн дархлаажуулалтын баг ажиллаж, 300 гаруй малчныг вакцинд хамруулаад байна.
Түүнчлэн дархлаажуулалтын баг цаг үеийн байдалтай холбоотой хөдөө багийн иргэдэд шаардлагатай эм дутмаг багаа тул иргэдийн саналын дагуу даралтны эм болон бусад хэрэглэгэх эм хангамж авч явж байна.
Сэтгэгдэл ( 0 )