Хонь
Нөхцөл байдал танаас зарчим, үзэл бодлоосоо ухрахыг шаардана. Ажлын байр солих, чухал шийдвэр гаргахад таатай биш үе. Найз нөхдөөсөө тусламж гуйж болно. Эрүүл мэндийн асуудал гарах магадлал байна. Уруу таталтад бүү авт.
Үхэр
Эгзэгтэй өдөр. Хувь тавилан танд сорилт бэрхшээлийг илгээнэ. Та эдгээрийг нэр төртэй даван туулж чадах эсэх нь зөвхөн өөрөөс л хамаарна. Тэвчээргүй байдал, шаардлагагүй харилцаанаас татгалз. Хэт идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байхыг одод зөвлөж байна.
Ихэр
Амьдралын зарчим, ертөнцийг үзэх үзэл тань өөр болно. Шинэ бэрхшээл, үүрэг хариуцлага нь дарамт болохыг үгүйсгэхгүй. Худал мэдээлэл нь алдаа, үл ойлголцолд хүргэж болзошгүй юм. Үргүй зардлыг тэвч. Гэр бүлийн үүргийнхээ талаар санаж байх шаардлагатай. Цагаа зөв төлөвлөхийг одод зөвлөж байна.
Мэлхий
Бүх талаараа сайн өдөр. Сэтгэл санаа өөдрөг байх бөгөөд бага зэргийн хэрүүл маргаан таныг мохоохгүй. Гэхдээ та ердийнхөөс илүү их ажиллах хэрэгтэй болно, үүний үр дүнд таны хүчин чармайлт бусдад анзаарагдах болно.
Арслан
Зочид хүлээж авахад тохиромжтой өдөр. Арслангийн ордны эмэгтэйчүүд хоолны авьяас чадвараа харуулах боломжтой болно. Арслангийн ордны эрчүүд гадаа илүү их цаг зарцуулахыг хичээх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд харилцан буулт хийх шийдлүүдийг эрэлхийлэх хэрэгтэй. Хүүхдүүддээ анхаарлаа хандуулаарай.
Охин
Энэ өдөр адал явдалтай байна. Дасгал, бэлтгэл хийхэд таатай өдөр. Та үйл явдлыг өөрийн талд өөрчилж магадгүй юм. Найз нөхөдтэйгөө харилцах, хамт зугаалах, цэнгэх нь эерэг сэтгэл хөдлөлийг бий болгоно. Авьяас чадвараа харуулна.
Жинлүүр
Танд олон боломж ирнэ. Харилцаагаа эв нэгдэлд хүргэхийн тулд өөрийн үзэл бодлыг бүү тулга, харин хайртай хүмүүстэйгээ чин сэтгэлээсээ, шударга байгаарай. Эрүүл мэнддээ анхаарч, шинэ хоол хүнс хэрэглэ.
Хилэнц
Чөлөөлөгдсөн мэдрэмж авна. Амралт нь өвчин эдгэрэлтийг түргэсгэнэ. Наранд хэт халж болохгүй. Таны хоолны цэсэнд илүү олон витамин, эрдэс бодис байгаа эсэхийг шалгаарай. Үгүй бол та байгалийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэхээ бүү мартаарай.
Нум
Хүүхдүүд эсвэл ойрын хамаатан танаас анхаарал шаардана. Танил хүмүүстэйгээ найрсаг харьцаж, мэргэн ухаан, тэвчээртэй байхыг хичээ. Энэ өдөр зөн совингоо дагаарай. Зүүд зөгнөлийн шинжтэй байх болно.
Матар
Өдөөн хатгалгад бүү автаарай. Магадгүй өнөөдөр нөхцөл байдал эсвэл дайснуудын явуулга таныг зарчим, үзэл бодол, эрх мэдлээ идэвхтэй хамгаалахад хүргэнэ. Бүх бэрхшээлийг үл харгалзан ердийнх шигээ тайван байхыг хичээ. Хэрэв та уян хатан чадвараа харуулбал сайн үр дүнд хүрнэ.
Хумх
Энэ өдөр адал явдалтай өнгөрнө. Өдрийн эхний хагаст чухал баримт бичиг бүрдүүлэх, эрх бүхий байгууллагад хандахад таатай байна. Хамт ажиллагсад эсвэл хайртай хүмүүстэйгээ харилцаагаа цэгцлэх, шийдэгдээгүй асуудлуудад цаг хугацаа, хүчин чармайлт, мөнгө зарцуулах хэрэгтэй болно.
Загас
Загаснуудыг турших өдөр. Олон жилийн нөхөрлөлөөр холбогдсон байсан ч найдваргүй хүмүүсийг өөртөө ойртуулж болохгүй. Эрүүл мэнддээ анхааралтай хандах хэрэгтэй. Архаг өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваарай. Хэрэв танд өөрийгөө илэрхийлэх өвөрмөц чадвар бий бол хамгийн хэцүү сорилтууд таныг мохоож, эвдэж чадахгүй.
Сэтгэгдэл ( 0 )