Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Соёлын өвийн үндэсний төвд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын төлөөлөлтэй уулзаж, энэ салбарын хөгжлийн талаар ярилцлаа.
Тэрбээр түүх, соёл, зан заншил, өв уламжлал, ахуй амьдрал зэргийг харуулсан соёлын аливаа бүтээлийг гадаад зах зээлд гарахад нь хууль эрх зүйн таатай орчин, татварын бодлого гээд бүх талаар дэмжихээ илэрхийллээ. Үүний төлөө бүтээлч, уламжлалтай, уялдаа холбоотой, нэг стратеги барьж хамтран ажиллахыг уриалав. Ингэснээр соёлын бүтээлч үйлдвэрлэл уул уурхайгаас дутахгүй орлого олох боломжтойг тэмдэглэв.
Ерөнхий сайд 2024 он хүртэл Холливудын нэг киног Монголдоо хийлгэхээр холбогдох яамд, төрийн байгууллага, хувийн хэвшил одооноос хариуцсан чиглэлээрээ ажиллаж эхлэх, улсын төсөвт эхний шатны хөрөнгийг тусгах, Netflix-д таваас доошгүй монгол контент байршуулах, “Наадам” гэсэн цогц бүтээл хийж, улсаа сурталчилах зорилт дэвшүүлэв. Эдгээртэй холбоотой хууль, эрх зүйн орчинг сайжруулах, зураг төсөл гаргах, гадаад талаас тавих стандарт шаардлагыг нь хангах, гадаад сурталчилгаа, маркетинг зэрэгт дэмжлэг үзүүлэхээ хэлэв.
Соёлын сайд Ч.Номин соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын суурь судалгаа, статистик, тоон мэдээлэл, энэ салбарыг хөгжүүлэх үндэсний бодлогын талаар товч мэдээлэл өгөв.
Уулзалтад дүрслэх урлаг, хувцас загвар, дижитал дизайн, дуу хөгжим, кино урлагийн салбарын төлөөлөл өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлаа танилцууллаа.
Б.Гантуяа, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоог үүсгэн байгуулагч (Дүрслэх урлаг)
Ч.Мөнхжаргал, “Michel & Amazonka” ХХК-ийн Гүйцэтгэх захирал (Хувцас загвар)
Г.Анхныбаяр, “Beer night” студийн найруулагч, аниматор (Дижитал тоглоом)
Ц.Нацагдорж, “Playtime festival” санаачлагч, захирал (Дуу хөгжим)
Х.Эрдэнэбаяр. “М plus” ХХК-ийн үүсгэн байгуулагч (Дуу хөгжим)
Ц.Ариунаа, “Гуру медиа” ХХК-ийн продюсер (Кино урлаг)
Түүнчлэн “Хү” хамтлагийн продюсер Д.Дашдондог сайн хамтлагийг дэлхийд гарахад сайн баг ард нь ажилладаг жишгийг нэвтрүүлэх, Ерөнхий сайдын дэргэдэх соёл, урлагийн зөвлөлийн гишүүн, архитектор Б.Батжав соёлжсон орчин бүрдүүлэх, түүх өгүүлсэн барилга, байгууламжаа авч үлдэхэд анхаарах хэрэгтэйг хэллээ.
Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун соёлын өвөө хадгалах, хамгаалах, өвлүүлэх, суурь баазаа бүрдүүлэх, хүнээ хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх, “Циркус Монголиа Хадгаа” циркийн захирал Ч.Хатанбаатар циркийн жүжигчин, сайн багш бэлтгэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Сангийн сайд Б.Жавхлан татвар, гааль, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх талаар тодруулга өгч тодорхой саналуудыг судалж үзэхээ илэрхийлэв.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөн соёлын өвийн бүтээл, тэдгээрийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, сэргээн засах ажлын явцтай танилцлаа. Салбарынхан зориулалтын байртай болсноор бүтээлүүдээ хадгалах, сэргээн засах зэргээр хэвийн ажиллах боломж бүрдсэн байна.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт 3,400 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Соёлын яам “Монгол соёл-Монголын баялаг” арга хэмжээний хүрээнд Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахаар төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 7 )
ERGYY TENGYYDEE UYN KINO VE.YADAJ AIL AMITADAA KHYNSENII 2 TURLIIN ZOORTOI BOLOG.TEGEED BAS TURD BA NAMDAA BAIGAA TONUULCHID KAZINOOCHID BANKA LUIVARDAGSAD SHORNGOOS IKH KHURALD SUUGATSADAA BAS SV SEGEE BA KHYJAA TAGNUUL NYAMDORJOO TONILGOO TURUU TSEVERLEI ZA .
ERGYY TENGYYDEE UYN KINO VE.YADAJ AIL AMITADAA KHYNSENII 2 TURLIIN ZOORTOI BOLOG.TEGEED BAS TURD BA NAMDAA BAIGAA TONUULCHID KAZINOOCHID BANKA LUIVARDAGSAD SHORNGOOS IKH KHURALD SUUGATSADAA BAS SV SEGEE BA KHYJAA TAGNUUL NYAMDORJOO TONILGOO TURUU TSEVERLEI ZA .
Santa klaus bish dee
Тэнэгтдэг б.ашд
ТТ-н цахилгаан станц яасан.Үхсэн ацны чинь кино .худлаа попрохоо блог Хүрэлсүх ээ энэ шахдаг гарам аваарай
киноноос илүү юм байна шдээ. Олгойгоо ажлуул
Эргуу . Оюунэрдэнээ Чи Баатар ахтайгаа нийлээд киногоо хий. Бэрс хувийн сургуультогссон чиний мэргэжмл. Ер. Сайдын суудал чамд хунддэж байна.