Улс орон даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотойгоор Архангай аймгийн Цахир сумын засаг даргын захирамж гарчээ.
Захирамжид Архангай аймгийн Цахир сумын нутагт орших Содномдаржаа хайрхан дахь ‘’ЛАГШИН ШҮТЭЭН’’-ийг зорьж очих мөргөлчид, аялагчдын хөдөлгөөнийг 2021 оны 06-р сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд хязгаарлахаар болов. Хэдийгээр урин дулаан цаг ирж байгаа ч коронавирусын халдвар орон нутагт зөөвөрлөгдөн ирсээр байгаа тул Архангай аймгийн сумдын хувьд эрсдэлтэй нөхцөлд байсаар байна.
ААН, Иргэд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сахиж, сумдаас гаргаж буй захирамж, дүрэм журмыг мөрдөж ажиллахыг аймгийн ЗДТГ-аас уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )