Энэ сарын 20-ноос эхлэн Ховдын өмнөд хэсгээр, Говь-Алтайн нутаг, Баянхонгор, Өвөрхангайн өмнөд, Өмнөговь, Дундговийн баруун хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүссэн хүчтэй салхи салхилж байна. Энэ үеэр Говь-Алтай аймгийн Алтай хотод түр зуур 28-34 м/с хүрч хүчтэй салхилсан байна. Үүний улмаас байшингийн дээвэр ховхрох, хашаа нурах, гэрийн бүрээс урагдаж хийсэх зэрэг эд материалын хор хохирол нутгийн иргэдэд учраад байна.
Энэхүү гамшигт үзэгдэл өнөөдөр ч үргэлжилнэ гэдгийг Цаг уур орчны шинжилгээний газраас сэрэмжлүүлж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )