СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дэлгэрмөрөн голын эрэг нуржээ

2021 оны 05 сарын 21

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн голын эрэг нурж аюултай байдал үүсэх нөхцөл бүрдээд байна.

Сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан хаврын шар усны үер, зуны их борооны улмаас Дэлгэрмөрөн голын эрэг нурж осол гарах, хүн мал усруу унах зэрэг нөхцөл үүсч байгааг газар дээр нь үзэж холбогдох арга хэмжээ авах талаар Мөрөн сумын Засаг даргад асуулга хүргүүлсэн байна. Мөн Мөрөн сумын Засаг даргын тамгын газар, Байгаль орчны тасаг, Дэлгэрмөрөн шишхэд голын сав газрын захиргаанаас хяналт шалгалт хийж анхааруулах самбар хадах, голын эрэг орчмын хогийг цэвэрлэх шаарлдагатай байгааг асуулгадаа дурджээ.

Энэ дагуу Мөрөн сумын ИТХ-ын төлөөлөгч Б.Батнасан, Мөрөн сумын ИТХ-ын ажлын алба, Байгаль орчны тасгийн мэргэжилтэн нар өчигдөр /2021.05.21/ Гандангийн баруун талын эрэг, Хүүхдийн пхркийн арын эрэг дагуух газрын нөхцөл байдалтай танилцсан байна.

Эдгээр газрууд болон эмнэлгийн баруун тал, Бойны тохой зэрэг газруудын эрэг усны урсгалд идэгдэж албан байгууллага, айлын хашаанд тулахад ойрхон болсон байна. Энэ дагуу холбогдох байгууллагуудад уламжлахаар болжээ.

Цаг агаар дулаарч уулс болон гуу, жалга, суваг, шуудуу, гол мөрний цас хайлж, голын түвшин эрс нэмэгдэж, их хэмжээгээр голын эргийн нуралт үүсэж байгаа нь эрэг орчмын айл өрх, аж ахуйн нэгжийн хашаа болон эд хөрөнгө, усанд автах, эрсдэл  өндөртэй байна. Иймд гол усны ойр суурьшиж байгаа айл өрхүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд голын голдрилыг өөрчлөхгүйгээр далан босгох, голын эргийн налуулга хийх, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг аймгийн ЗДТГ-аас анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 22

30 garan jil olgiarkhagchisan mapchisan Mongoliin turd MAN ba AN mapyyd udaa daraa orshisonoos Mongold baigaliin yzegdeltei temstekh tekhinig tekhn iolog incheneriin tekhnekiin alba eruusuu baikhgyi khii khooson ungursun khoino ni shaltag toojij mungu dolor ygaadag.Gadaadaas irsen tysalamj khandiviig khulgaildag deeremjidiig bygediig ni odoo zaazalakh bolsoon.Ted byr jilees jild ydamshij bna.Mongolchyyd Mongol uls archaagaa aldaj bna.Bid yg dyygyi negdej tsytsaaraa tysgaar ylsaa avrakh khamgaalakh bolson .

1  |  0
janchivdorj(49.0.154.143) 2021 оны 05 сарын 22

Голын эрэг нурах нь шалгалтаар үзээд илтгэх хуудас бичих төдий өнгөрөх ажил огт биш, Монголын тэнэмэл голдрилтой олон голын эрэг нурж л байдаг, харин нуралтаас хамгаалах арга хэмжээг авдаг усны барилга байгууламжийн инженерчлэлийн багт хандаж зураг төсөл гаргуулан, бариулж хамгаалах хэрэгтэй. 1980 аад онд Халх голын эрэг нурж ЗХУ-ын барьж өгсөн аж ахуйн төв рүү ойртосныг бидний баг зураг төсөл зохиож хэрэгжүүлсний үр дүнд одоо эрэг нурахаас хамгаалгдсан юм. Одоо мэдээ, реклам төдий ажлаар цаг нөхцөөж болмооргүй байна. бодит ажил хийгээч гэж хэлэх гэсэн нь энэ .

1  |  0
Эрдэнээ(202.9.47.34) 2021 оны 05 сарын 21

Голын эргээс 50м дотор суурьшлын бүс байх хориотой шүү дээ.\n1.ундны эх үүсвэрээ хамгаална\n2.хууль зөрчиж суурьшаад үер , гамшиг тохиолдохоор тэглээ ингэлээ гэх юм\n

0  |  0
Ссшмүм(66.181.161.40) 2021 оны 05 сарын 21

Голын эрэг байнга л нурж байдаг шүү дээ.

1  |  0
Top