Улсын Онцгой комиссоос томилогдсон ажлын хэсэг Дундговь аймгийн зүүн таван суманд ажиллалаа.
Байгалийн гамшгийн улмаас Дундговь аймагт нийт 331 мянга орчим мал хорогдсон. Байгаль орчин бэлчээрийн бохирдол, хүн, мал амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар 3 дугаар сарын 20 өдрөөс эхлэн малын сэг зэм устгалын ажлыг Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар болон сумдын Онцгой комиссоос зохин байгуулан ажиллаж байна.
Энэ сарын 6-ны өдөр болон өнгөрсөн 3 дугаар сарын 14-ний өдөр болсон хүчтэй цасан шуурга, шороон шуурганы улмаас малын хорогдол их хэмжээгээр үүссэн ч хаваржилтын нөхцөл байдлын улмаас өнөөдрийг хүртэл малын хорогдол зогсоогүй байгаа бөгөөд 5 дугаар сарын 27-ний өдрийн байдлаар 225 мянган сэг зэмийг устгаж одоогоор 150 мянган орчим малын сэг зэмийг устгах үлдээд байна.
Улсын Онцгой комиссоос томилогдсон Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах газрын дарга Т.Тунгалагаар ахлуулсан, хошууч Б.Ганболд /ОБЕГ-ын ахлах мэргэжилтэн, Б.Ганхуяг /МХЕГ-ын ахлах байцаагч/, Б.Намхайноров /ХХААХҮЯ-ны мэргэжилтэн/ нараас бүрдсэн Шуурхай бүлэг 2021 оны 05 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд Дундговь аймагт ажиллан сэг зэм устгалын ажлын явцтай танилцан мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )