ӨРНИЙН ЗУРХАЙ: Охиныхныг романтик болзоо хүлээж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Хонь

Энэ өдөр од эрхэс удирдагчийн чадвараар шагнана. Бүх зүйл ямар нэгэн бэрхшээлгүй бүтэж, ойр тойрны хүмүүс таныг дэмжинэ. Аливаа зүйлд эрүүл ухаанаар хандаж, зөрүүд зангаа хойш тавихыг зөвлөж байна. Танд аль болох амрах, хооллолтдоо анхаарал тавихыг зөвлөж байна. 

Үхэр

Хүчээ хэрэггүй зүйлд үрэх хэрэггүй. Өнөөдөр зөвхөн сайтар бодож боловсруулсан үйлдэл амжилт авчрах болно. Төсөвтөө анхаарал хандуул. Цаг үеийн санхүүгийн хүндрэлүүд гарч магадгүй. Тиймээс төлөвлөөгүй зардалд зориулж мөнгөө хуримтлуулахыг зөвлөж байна. Цагийг идэвхтэй амралтад зориулаарай.

Ихэр

Таагүй өдөр хүлээж байна. Тиймээс эрч хүчээ гамнаарай. Аливаа хүндрэл бэрхшээлийг саадгүй туулна. Хялбар мэт санагдаж буй ажил томоохон асуудал үүсгэж болзошгүй. Таныг өнөөдөр гэнэтийн бэлэг хүлээж байна. Хайртай хүндээ онцгой чадвараа гайхуулахыг хүснэ.

Мэлхий

Боломжоо сайтаар тооцоолж, бизнесээ өргөжүүлэх тухай бодоорой. Цаг үеийн санхүүгийн бэрхшээл учирч магадгүй. Тиймээс мөнгөө хэмнээрэй. Ажил бүтэхгүй байсан ч хошин зангаа гээхгүй байхыг од эрхэс зөвлөж байна. Хайртай хүнээсээ салсан бол эрх чөлөөгөө эдэлж, сэтгэл хангалуун байхыг зөвлөж байна.

Арслан

Тайвширч, хэрэггүй зүйлд анхаарлаа сарниулахгүй байхыг зөвлөж байна. Алдсан зүйлээ нөхөхөд хүнд байх болно. Илүүдэл дотоод эрч хүчээ аюулгүй зүйлд чиглүүл. Сэтгэл санаа болон эсрэг хүйстний хувьд амжилт олох эсэх нь танаас л шалтгаална. Ажил дээрх асуудлаа мартаж, найз нөхөд, гэр бүлийн хүрээнд амрахыг зөвлөж байна.

Охин

Таны хөдөлмөрч зан чанар, ихээхэн эрч хүч ажлын үр дүнд эерэгээр нөлөөлнө. Од эрхэс танд болгоомжтой байж, яарч шийдвэр гаргахгүй байхыг зөвлөж байна. Хувийн харилцаандаа хүлээцтэй бай. Хэл ам гарна. Ганц бие охиныхныг романтик болзоо хүлээж байна.

Жинлүүр

Өнөөдөр хялбар ажил хийж, тайван амар. Амралтын талаар бодож эхлэх хэрэгтэй. Аливаа асуудлыг амжилттай шийдвэрлэхийн тулд өнөөдөр алтан дунджийг баримтлахыг зөвлөж байна. Эрсдэлтэй үйлдэлд оролцохгүй байхыг зөвлөж байна.

Хилэнц

Сонирхолтой санал авна. Гэхдээ шууд хүлээн авахаасаа өмнө сайтар бодож, боловсруулахыг од эрхэс зөвлөж байна. Ингэснээр та ашигтай гэрээ хийж чадна. Хамгийн гол нь зөв газраа завсарлага ав, азад найдах хэрэггүй. Болгоомж илүүдэхгүй. Сэтгэлийн хэт их хөдлөл зөрчил үүсгэж болзошгүй. Тиймээс биеэ барьж, аливаа асуудалд хүлээцтэй хандахыг зөвлөж байна.

Нум

Од эрхэс танд өөртөө итгэх итгэл өгнө. Удирдагчийн чадвараа илэрхийлж, бусдад нөлөөлнө.  Сэтгэл хөдлөл зөрчилд хүргэж магадгүй. Тиймээс үгээ бодоорой. Ганц бие нумынхан хэн нэгний зүрхийг эзэмдэнэ. Таныг романтик үдэш хүлээж байна.

Матар

Амжилттай өдөр. Нөхцөл байдлыг үнэлэх, дипломат зан зэрэг таны ховор чанар бүхий л ажил үйлс бүтэмжтэй байхад тусална. Ойр дотнын хүмүүстэй харилцахад таатай. Гэр бүлийн хүрээнд дулаан уур амьсгал хүлээж байна. Хувь заяа гэнэтийн бэлэг барина. Ойр дотнын хүмүүсээс гэнэтийн тусламж эсвэл сонирхолтой санал ирнэ.

Хумх

Өнөөдөр танд зөв шийдвэр гаргахад хүнд байх болно. Харин шийдэмгий бус байдал санхүүгийн алдагдалд хүргэнэ. Өнөөдөр зөвхөн өөрийнхөө эрүүл ухаан, зөн совиндоо итгэхийг зөвлөж байна. Хамгийн ойр дотнын хүмүүстээ ч бүү итгэ. Од эрхэс биеэ чийрэгжүүлэхэд илүү цаг зарцуулахыг зөвлөж байна.

Загас

Од эрхэс гэнэтийн бэлгээр баярлуулна. Бүхий л зүйл, ялангуяа санхүүгийн асуудал дээр аз ивээнэ. Өнөөдөр бизнес хийж, багагүй ашиг олох боломжтой. Тиймээс шоппинг хийж, худалдан авалт хийж, өөрийгөө эрхлүүлээрэй. Бага зэрэг сэтгэл гутралд автаж болзошгүй. Эрүүл ухаанаар хандаж, бараан бодолд автахгүй байхыг зөвлөж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top