Нийслэл Улаанбаатар хотоос 50 километр, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр Хөшигийн хөндийд шинээр тавигдсан хурдны зам хагарсан тухай мэдээлэл чих дэлсэж эхэллээ. Ашиглалтад ч орж амжаагүй байхдаа асуудалд орсон тус замыг БНХАУ-аас зээл авч, тавьсан байдаг. Тодруулбал, 140,3 сая ам.доллар буюу өнөөгийн ханшаар 400 орчим тэрбум төгрөгийн зээлээр дээрх замыг хийж гүйцэтгэсэн гэх мэдээлэл бий. Гэвч авто зам цуурч, 10 см орчим зааг гарсан учир шалтгааны талаар албан болон албан бус эх сурвалжаас тодрууллаа.
Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас энэ тухай утсаар лавлахад “Яамнаас нэгдсэн мэдээлэл өгнө. Манай хэвлэлийн төлөөлөгчтэй холбогдоорой” гэх мэдээллийг өгөөд утсаа салгасан юм.
Харин тус яамны хэвлэлийн төлөөлөгч Ц.Галбадрах “Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга Д.Загдраднаа, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Р.Буд болон зөвлөх, гүйцэтгэгч нарын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг байгуулагдсан. Авто зам юунаас болж цуурсан талаарх шалтгаан нөхцлийг тодруулаад, гүйцэтгэгч компаниар дахин засварлуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаг тухайд нь мэдээлэл өгнө” гэв.
Д.ЗАГДРАДНАА: ХАГАРАЛ ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИЙН БУРУУ
Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Загдраднаа дараах тайлбарыг өглөө
-Замын хагарал яг хэд дэх километрт үүссэн бэ?
-Замын эхлэл хэсгээс 24 км зайд, замын ирмэгээс 3,5 метр орчим дагуу хагарал үүссэн. Уг асуудлаар замын гүйцэтгэгч, төслийн зөвлөх компани газар дээр нь очиж ажилласан. “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК, Зам тээврийн хөгжлийн төв хамтарсан ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ойрын үед дүгнэлт гарна.
-Урьдчилсан дүгнэлт гарсан уу?
-Урьдчилсан дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байна. Нарийвчилсан дүгнэлт, хэмжилт хийгдээд явж байгаа. Цаг агаарын шалтгаанаас үүдсэн бол хөндлөн хагарал гардаг. Дагуу хагарал юунаас үүдэж гарсныг нарийн тогтоогоогүй байгаа.
-Хагарал хэзээнээс үүссэн бэ?
-Дагуу хагарал өнгөрсөн жилээс эхэлсэн. Тухайн үед нарийн хагарал үүсч эхэлсэн. Тэр үед нөхөөс хийж, засварласан ч энэ жил дахин хагарал үүслээ. Баталгаат засварын хугацаанд гүйцэтгэгч компани аргачлал, техникийн шалтгааныг тодруулаад явж байгаа. Зам дагуух онош тодорхойлох ажлын хэсэг байгуулагдсан. Жил гаруй хугацаанд хэмжилт, судалгаа хийсэн.
-Засварын зардлыг хаанаас гаргах вэ?
-Засварын зардлыг гүйцэтгэгч компани хариуцах ёстой. Энэ хагарал гүйцэтгэгч компанийн буруу юм. Гүйцэтгэгч компани хөдөлгөөн нээхээс өмнө засварын ажил хийнэ гэж бидэнд мэдэгдсэн.
-Анх улсын комисс хүлээж авахад ийм асуудал үүсээгүй байсан уу?
-Улсын комисс 2019 оны есдүгээр сард манай яамны хяналт шинжилгээний үнэлгээний даргатай хүлээж авсан гэв.
“ЗАМ ХАГАРАХ ХЭМЖЭЭНИЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БҮРТГЭГДЭЭГҮЙ”
Замын хагаралтай холбоотойгоор зарим эх сурвалж газар хөдлөлтөөс үүссэн байх магадлалтай гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Энэ талаар Одон орон геофизикийн хүрээлэнгийн мэргэжилтнээс дараах тодруулгыг авлаа. Тэрбээр “Сүүлийн үед Төв аймгийн нутаг орчим 3,5 магнитудаас илүү гарч газар хөдөлсөн тохиолдол бүртгэгдээгүй байна. Өөрөөр хэлбэл, хүчтэй газар хөдлөлт болоогүй гэсэн үг. Ер нь таван магнитуд газар хөдлөхөд цонх дуугарч мэдэгддэг. Түүнээс дээш зургаан магнитуд газар хөдлөхөд байшин барилгын будаг замаск ховхорч мэдэгддэг. Харин замын эвдрэл гэмтлийг ганц газар хөдлөлтөөс болсон гэж хэлэхэд бэрх. Манай дээр сүүлийн үед газар хөдлөлтийн хамгийн хүчтэй тохиолдлууд Хөвсгөлийн Ханх, Дунд говийн ганц нэг газар л бүртгэгдсэн байна” гэсэн юм.
Я.ЧУЛУУНБААТАР: СУУРИЙН АЖИЛ БОЛОН АСФАЛТЫН ЧАНАРТ Л АСУУДАЛ БАЙГАА
30 гаруй жил замын инженер хийж буй Я.Чулуунбаатараас дараах тодруулгыг авлаа
-Асфалтан замын хагарал гэмтлийн гол шалтгаан юу байдаг вэ?
-Маш олон шалтгаан, нөхцөлтэй байгаа. Хамгийн гол нь замын суурь хэр чанартай тавигдсанаас шалтгаалж тухайн замын чанар тодорхойлогддог. Дээрээс нь асфалтын чанар маш чухал үүрэгтэй. Ер нь суурь болон асфалтаас замын эвдрэл гэмтэл шууд шалтгаалдаг.
-Суурийн ажил гэдэг нь?
-Зам тавихад эхлээд шорооныхоо өнгөн хөрсийг авахаас эхлээд асфалт дэвстэл маш олон нарийн ажлууд хийгддэг. Тухайн замын эдэлгээ хэр сайн байх эсэх нь шууд суурийн ажлаас нь шалтгаална. Дараагийн асуудал асфалт. Асфалтын чанар муу байвал тухайн зам маш хурдан эвдэрдэг.
-Ганц машин яваагүй зам цуурч хагарч байгаа тохиолдлыг замын гүйцэтгэл муугаас болсон гэж ойлгож болох уу?
-Угаасаа суурь болон асфалтын ажлыг чанаргүй хийснээс л болсон гэсэн үг.
ХӨШИГИЙН ХӨНДИЙН ХУРДНЫ ЗАМД ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧЭЭР ЯМАР, ЯМАР АЖ АХУЙ НЭГЖҮҮД АЖИЛЛАВ
Уг нь энэ зам “Улаанбаатар хот-Хөшигийн хөндийн” Олон улсын нисэх онгоцны буудлыг холбосон манай улсын анхны хурдны зам хэмээгдэж байсан юм. Нийтдээ 32,2 километр асфалтбетон хучилттай дээрх замын ажил гүйцэтгэх, түлхүүр гардуулах нөхцөлтэй гэрээг ЗТХЯ болон БНХАУ-ын “Чайна Тэйсэжү Сивил Инженеринг Групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ны өдөр байгуулж байв. Улмаар замын бүтээн байгуулалтын ажлыг 2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлжээ. Туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуй нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд ажиллажээ. Энэхүү хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу Ванан Констракшн Супервишн” ХХК болон “Эс Ар Пи” ХХК хамтран гүйцэтгэсэн байна. Бид энэ талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь хүргэх болно.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 21 )
мон ураны наранхүүтэй яахын арааггүй холбоотой шүү шалгадаг газар нь шалгаасай гэж боддож байна
Суурийн шороог давхарга давхаргаар сайн нягтруулаагүй учраас ингэж уртаашаа хагарч байгаа юм. Одоо сууриа засахгүй бол дээд асфалтан давхаргыг хичнээн бөглөж засварлаад ч дахиад л хагарна. Замыг тэр чигт нь хуулаад суурийг дахин нягтаршуулаад буцааж асфалт дэвсэх ёстой. Хужаагийн хулхи компанийг оруулж ирсэн авилгач сайд дарга нараар хохирлыг барагдуулах хэрэгтэй. МАН тай яахын араггүй холбоотой шүү
хайран хүч хөдөлмөр цаг хугцаа ......чанаргүй сэтгэлгүй их идэхийг эрмэлзсэн та нарын балагын зөвхөн нэг жишээ ердөө энэ МАН эдгээр үйл явдалуудад хатуу хариуцлага тогтооно гэдэгт итгэж байна шүү
дааан ч яав дааа олон улсын стандартад нийцссэн хурдны зам нь машин яваагүй байхад ,хууль гэж байдаг бол хатуу хариуцлага тооцоосой бид харсаар л байх болно шүү МАН аааа
ёстой нэг шившигийн хөндий гэж л энэ байхдаа .бүгдийг дахин хуулуулж доорхи дэвсэлтийг дахин хийлгэх хэрэгтэй шүү ард түмэн бидний татварын мөнгөөр эргэж төлөгдөх юм гэсэн шүү бид нүд тавин харж байгаа
Gazar chin bnga chichirhileltei baidag um bishuu
Ман гэж ярихаа бол наад замын ажилчин Та нарын сайхан ардчилсан нам чинь гэрээ бүх тохироогийн хийсэн юм биш үү
Байгальруу л буруугаа өгч таарна даа, МАН , Хүкээр юм хийлгэвэл ийм л юм болдогыг энэ хэдэн жил хангалттай харлаа даа.
ГАНЦХАН ЭНЭ ЗАМ ИЙМ ЭМГЭНЭЛТЭЙ БИШ ШҮҮДЭЭ. БҮХ ЗАМ ИЙМ. ҮҮНЭЭС АЙМААР.БАЙГАА. ЯАГААД ГЭВЭЛ ТУЙЛЫН ЗОРИЛГО НЬ ЗАМ НЬ БИШ ТЭНДЭЭС УНАГААХ МӨНГӨ НЬ . АЛЬ Ч ЗАСГИЙН ҮЕД ИЙМ БАЙСАН ЭНЭ ЗАСГИЙН ҮЕД БАС Л ИЙМ БАЙГАА БОЛОЛТОЙ. МАН-Ы ҮЕД Л БАРИГДСАН БИЗДЭЭ6?
ХАР ЗАМАСКААР НААСАН ЮМ ХАРАГДАЖ БАЙНА ЛЭЭ. ГЕОЛОГИ-ИНЖЕНЕРИЙНХАА МӨНГИЙГ ЗАРЦУУЛААГҮЙ ӨӨРСДӨӨ АВЧИХСАН ЮМ УУ? СУДАЛГАА ХИЙСЭН БОЛ ИНГЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. МЭРГЭЖЛИЙН КОМПАНИУД НЬ БАС ЧАДВАРГҮЙ ДАНДАА ТАНИЛ ТАЛ
haalttai baisan tul bultah bolomj oldsongui neelttei baisan bol daats hetersen geh met shaltag oloh baisan daa
Дугуйтай хүмүүс явснаас болсон юм биш үү\nНэг жил болоход одоо болтол шалтгаан нь тодорхойгүй гээд сууж байдаг мундаг яам юм аа
Суурийн шороог давхарга давхаргаар сайн нягтруулаагүй учраас ингэж уртаашаа хагарч байгаа юм. Одоо сууриа засахгүй бол дээд асфалтан давхаргыг хичнээн бөглөж засварлаад ч дахиад л хагарна. Замыг тэр чигт нь хуулаад суурийг дахин нягтаршуулаад буцааж асфалт дэвсэх ёстой. Хужаагийн хулхи компанийг оруулж ирсэн авилгач сайд дарга нараар хохирлыг барагдуулах хэрэгтэй.
анандбузарааа яах гээд бгаам бээ ард иргэд нүд чих тавин харсаар л бна шүү ,драа нь энэ замын асуудал бүүрч асуудал мандаж эхэллээ\n
ашиглалтанд ороогүй байхдааа шүүү гайхалтаймаа ,за одоо хархал үлдлээ дээ яаж хариуцлага тооцодогоо харуул бас юун сонгууль ард иргэд өглөө гэхэд манын хариуцлагын тогтолцоо ийм байгааг бдож бүгд цагаан сонгууль өгөх нь бүүр ч тодорхой болоод бна да \n
сдааа нараа харцгаа таануус м.энхболлд ,наранхүү нараас өөр ямар ямар кампани орлцсоныг үтэр түргэн ил гаргаж нийтэд зарлаж хариуцлага тооцохыг ард иргэд шаардаж байна. даан ч арай юмаа өнөөгийн монголын хууль хариуцлагын тогтолцоо ялзарсан байгаагын нэгэн тод жишээ шүү
Хятад компани одоо та нарт олдохгүй боломжоороо зас анх авсан эрхмүүдэд харицлага тооц
Зам хагарах нь байтугай газар хөдөлж, уул нурж, далайн усны түвшин нэмэгдэж байна. Энэ бол газар хөдлөлт биш хөлдөлтт, гэсэлтттэй л холбоотой байгаа даа. Яармагийн орчны хүйтнийг бид мэднэ Хийсэн компаниар нь л хийлгэчих асуудал шүү дээ. Нэг их сүртэй гарчиглаад сүржигнээд байх асуудал юу байнаа
ЧАЙНА ТЕСУЖУ СИВИЛ ИНЖЕНЕРИНГ ГРУПП МИЕЭГИЙН ТОДРУУЛБАЛ МОН-УРАН Б.НАРАНХҮҮГИЙН МОНШОЛД ОХУУЛЖ ИРСЭН КОМПАНИ ДАА
Зам ч гэсэн стандарттай байх ёстой. Стандартгүй үхэр үхмэл коммунист төр.
Man xylgaichd