Гурван нэр дэвшигч дагасан сонгогчдын гурван болгоомжлол

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Ерөнхийлөгчийн сонгуулийн албан ёсны ажиллагаа гараанаас гарч, замынхаа тэн хагасыг өнгөрөхөд олон нийтийн дунд сонгууль болж байгаа эсэх ямар ч уур амьсгал алга. Ардчилал шинэ тутам хөгжиж буй Монгол Улс гучаадхан жилийн сонгуулийн түүхтэй. Тиймдээ ч сонгууль бүхэн өндөр их хийрхэл, талцал, дуулиан шуугиан дунд болж өнгөрдөг байсан болов уу.

Харин өдгөө өрнөж буй Ерөнхийлөгчийн сонгууль шиг дүнсийж дуншсан сонгууль үзсэнгүй гэж хэн ч хэлнэ. Миний хувьд ч энэ чимээгүй байдлыг “төлөвшиж байна” гэж лав хэлж чадахгүй. Өөр зүйл илэрхий байна. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дэгдэлт, ард иргэд удаан хугацаанд хөл хорионд байсан зэрэг шалтгаан байгаа л байх. Гэхдээ цаанаа ямар нэг зүйл агуулсан дэндүү намдуухан. Хамгийн гол нь сонгуулийг хайрцагласан байдал, гурван нэр дэвшигчийн явуулж буй бодлого, сурталдаж буй зүйлээс харахад гурван айдас болгоомжлол сонгогчдын дунд бий болох магадлалтай.

Юуны өмнө сонгогчдын хүсэн хүлээсэн нэр дэвшигч аливаа шатны сонгуульд ялалт байгуулсан нь тун ховор байсан нь нөлөөлнө. Ихэнх шатны сонгууль хоосон амлалт, мөнгө төгрөг тараах хүрээнд өрнөж ирсэн учраас сонгогчдын итгэл буурсан нь нөлөөлнө.  Нэр дэвшигчид ихэнхдээ бодлогоор бус нэгнээ харлуулах замаар өрсөлддөг нь ч нөлөөлнө. Гагцхүү үүнийг дагасан цагаан сонголт руу иргэд хошуурвал сонгууль дахина гэсэн үг. Улс орны эдийн засгийн байдал, цар тахлын дэгдэлттэй үед энэ нь хүсэх зүйл биш. Тиймээс иргэд ч болзошгүй айдсаа үргээх шаардлагатай харагдана. Иргэнгүй бол энэ улс үгүй, сонгогч олон саналаа өгөхгүй бол бид шийдвэр гаргах түвшинд төлөөлөлгүй байна гэсэн үг. Тэгэхээр сонгогч олон нэр дэвшигч бүрийн өмнөөс ямар ямар айдас болгоомжлол хүлээж болох талаар дурдъя.

 

МАН хийсэн бүтээсэн зүйлтэй ч хайрцагласан байдал харагдана

 

Эрх баригчид дэндүү олуулаа, төрийн бүх шатанд төлөөлөлтэй байгаа нь зүй ёсны зүйл. Монгол Улсад шийдэж болох бүх асуудлыг зохицуулж байгаа учраас иргэд өөр зүйл харахаа больж “сохорсон” юм биш биз гэсэн болгоомжлол, айдас бий. Эрх баригчдад сүүлийн жилүүдэд аливаа зүйлийг хайрцаглах, вакумжуулах гэсэн хандлага байгааг ч нуух хэрэггүй. Үүнийг өрсөлдөгчид “нэг намын дарангуйлал” хэмээн нэрлэж байгаа ч шууд ийн туйлшрах нь өрөөсгөл биз ээ. Гэхдээ төрийн бага дунд шатанд эрх баригч нэрийн дор өөрсдийнхөө дур зоргоор аашилж байгааг ч иргэд ярьсан. Ерөөсөө энэ нь төрийн эрх барьж байгаа аль ч улс төрийн хүчнээс харагддаг зүйл. Байдаг л зүйл. Тэр тусмаа хоёр сонгууль дараалан 60 гаруй суудал авсан нам шүү дээ. Гэхдээ энэ мэт зүйлийг өрсөлдөгчдийн зүгээс өгч байгаа болохоос бус МАН-аас нэр дэвшигчийн хувьд улс төрийн тулх зааж, өрсөлдөгчөө тэгтлээ муулахгүй байгаа нь харагдана. Хамгийн гол нь зангараг тулх зааж байна гээд өрсөлдөгчдийн зүгээс хаясан “дарангуйлал” гэсэн дэгээнд бага ч атугай өртөх вий гэсэн болгоомжлол байна. Ямартай ч “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлэн яваа нь олон жил ил далд баялгаа дээрэмдүүлсэн иргэдэд таатай сонсогдохын зэрэгцээ “дарангуйлал” гэх өрсөлдөгчдийн өгөөш бүдгэрэх талтай. Учир мэдэх иргэд “сохорсон” юм биш биз гэх болгоомжлолтой байгааг дахин дуулгах хэрэгтэй. Мөн нэг зүйл гэвэл хэтэрхий их хайрцаглаж, вакумжсан орчинд өрсөлдсөн нэр дэвшигчид эрсдэл тулгардаг гэдгийг дэмжигчид болгоомжлуулж байгаа хэрэг.

 

АН бодлого ярихаасаа илүү хараал зүхэл урсгана

 

Улс төрийн нэг багана болж ирсэн АН өнгөрөгч 2016 оноос хойш дундаа хоёр хуваагдаж, өнөөдөр хүртэл нэгэн туурга дундаа багтаагүй байна. Тэд бодлого бус ардчилал хэмээх хоосон хийрхэл ярьж яваа нь ямар ч итгэл үнэмшил төрүүлэхгүй байгааг сонгогчид ярих болов. Энэ нь хэтдээ барууны үзэлтэй гэх нам маань саармагжиж, гишүүд дэмжигчдийнх нь итгэл ч илтэд буурах хандлага дагуулж байна. Өдгөө ид өрнөж байгаа сонгуулийн сурталчилгааг харж байхад өнөөх л Төрийн шагналт Д.Сосорбарамаас эхлээд УИХ-ын гишүүн С.Одонтуяа тэргүүтэй гишүүд уулзалт бүр дээр бодлого ярихгүйгээр шууд хараал урсгаж байгаа нь яавч сайнаар нөлөөлөхгүй. Жишээ нь “30 мянган хүнээ буудсан нам” хэмээн 30 жилийн өмнө харааж байсан технологи одоо хэтэрхий хуучирч иргэд бараг доромжлол хэмээн хүлээн авах болов. Сонгогч олон тэс өөр зүйл хүсэж байгааг анзаарахгүй байна гэдэг өөрсдөө сонгогчдоо “буудснаас” ялгаагүй амьдралаас тасарсныг нь харуулав. Нөхцөл байдал ийм байхад 20, 30 жилийн өмнөх зүйлээ ярьж доромжлоод байхаар хэтдээ нэгнийхээ билүү нь болж явах учиртай баруун төвийн үзэлтэй нам байхгүй болох вий гэсэн айдас болгоомжлол бий. Энд иргэд баруун зүүн хоёрын аль нь ялах вэ гэдэг асуудал ярихгүй байна, орших эс орших тухай болгоомжлол ярьж байгааг анзаарсан байх. Урианы хувьд ч “Дарангуйлалгүй Монгол” хэмээн хараалын шинжтэй үг эвлүүлж суухаар ХҮН-аас нэр дэвшигч шиг Ерөнхийлөгч Х.Баттулгынхаа 2017 оны уриаг хуулчихгүй гэх хүн ч цөөнгүй.

 

ХҮН хийж бүтээсэн зүйлгүй ч сэхээтний дүрд хувирах гэж ядна

 

“Зөв хүн-элекотрат” эвслээс нэр дэвшигчийн хувьд сэхээтний дүрд хувирах гэж зовж байгаа нь дэндүү их төөрөгдөл гэх сонгогчид олон. МАН, АН-аас нэр дэвшигчид ядахад хэдэн барьсан замаа ярьж, тэр тусмаа МАН-аас нэр дэвшигч өөрийн өнгөн дээрээ босгосон бүтээн байгуулалтуудаа ярьж яваа нь яах аргагүй ажил хийсэн хүний үг. Ийн хэлэхээс өөр аргагүй. Гэтэл ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбатын хувьд өөрийнхөө амьдарч буй сууцыг олон жил барьж босгосон тухай рекламдаж байгааг ойлгох юм алга. Д.Энхбат сэхээтэн гаралтай, ном “тарни”-даа сүрхий хүн байж болох ч нүүдэлчин түмний дунд цагаан захтан тэгтлээ таалагдана гэхэд хэн итгэх юм. Үнэнийг хэлэхэд сонгогчдын чамгүй хувь нь нэг ажил хийж үзээгүй хүн муулсан цагаан захтан л гэж харж байгаа. Тэгээд ч “Ажил хийсэн хүний ам тостой” хэмээн билгэдэж, “Хөдөлмөр хүнийг бий болгожээ” гэж сурталдаж өссөн түмэн эрдмийн оройд гарсан хүний дүрд хувирах гэж ядаж байгаа нэр дэвшигч дүүрэн таалагдахгүй. Ямартай ч ам дөрвөлжин орон сууц босгох гэж олон он дамжсан гэж ярих нэр дэвшигч маань “Монгол чадна” хэмээн ам бардам уриалж байна. Тиймээ чадна, гэхдээ өнөөдөртөө ажлын багаж зэвсэг барихгүйгээр чадахгүй.

Үүнээс гадна Д.Энхбатыг дэмжиж байгаа төрийн ганцхан төлөөлөл Я.Доржханд нь ч ажил хийж үзээгүй цагаан захтан, тэнгэрийн зүйл ярьж төөрөгдүүлэхээр нэг л бүдэг харагдана. Гэтэл Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал ажлын багаж зэвсэг барилгүйгээр нэг ч хоноход хэцүү байгаа гээд зөрүү буруу, локига холбоосгүй зүйлээр төөрөгдүүлэх нь сайны дохио биш биз ээ. Хамгийн аюултай нь өндөр боловсролтой болж харагдах гэсэн, ном шүтдэг хүн болох гэсэн хийрхэлтэй хүн олон болсон цаг. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр ажил хийж амьдрал залгуулж байгаагаа дэмжмээр байгаа ч “боловсролтой” болж харагдмаар санагдах нь ойлгомжтой. Цахим орчинд ч ийм хандлага нэгэнт давалгаалах болов. Үүнээс харж байхад хийрхэл хийрхлээ даган дахин сонгуульдаа тулах юм биш биз гэсэн болгоомжлол байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бат(202.9.47.6) 2021 оны 06 сарын 06

Бид МАН-д параламентийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ нэр дэвшигчдээс Хүрэлсүх залуу хүн ажил хийнэ

0  |  0
Зочин(203.91.115.50) 2021 оны 06 сарын 06

Ажил хийх гэдэг чинь яг юу юм бэ? Яахав цагаан захтангууд хар бор ажлаас хол байдаг байж болно. Гэхдээ л тэд чинь хөдөлмөрлөж байгаа шүү дээ. Заавал барилга байшин барьж, хөлсөө дуслуулж яваа нь ажил хийсэн болж үнэлэгдэх учиртай юм уу? Харин ажил хийсэн нэр зүүгээд төсвийг, улсыг тонож байдаг луйварчдын армийг юу гэх вэ? Ер нь тэгэж ажил хийгээд хэрэг байна уу? Ажил хөдөлмөр гэдгийг хэлбэрээр нь биш үр ашгаар нь дүгнэдэг болсон цаг шүү. Комунист зуршлаа халцгаая.

0  |  0
зочин(192.82.90.176) 2021 оны 06 сарын 05

манай монголчууд ухаалаг ард түмэн шүү анх сонгууль орж байсныг бодоход хэрсүүжсэн байна зөв сонголт хийнэ гэдэгт итгэж банйа одоо бид хэнийг хамаагүй давраахгүй боловсорсон ард түмэн болсон

0  |  0
Зочин(139.5.216.34) 2021 оны 06 сарын 07

Эд нараас авчихаар амьтан байхгүй байхад юуг сонго гээд байна аа

1  |  0
Иргэн(124.158.64.249) 2021 оны 06 сарын 05

Энхбатаас вирус илрүүлсэн нь МАН ээлжит бохир арга !!!!Би хувьдаа Энхбатад саналаа өгдөгөөрөө ӨГНӨ !!!!!!\nБас бусдыг ч уриална !!!!!!

1  |  0
Зочин (192.82.77.252) 2021 оны 06 сарын 05

Хүүкийг дэмжье дээ

0  |  0
Зочин(202.9.41.41) 2021 оны 06 сарын 05

Энэ сонгуулиас улс орон цаашид яах вэ? гэдгийг ухаарч мэдрэх мэдрэлгүй зулгуйдагч нар мөн ч олон байгааг хэн юу гэж бичиж ярьж хэлж байна вэ? гэдгээс дүгнэлт хийж болохоор. Даваагийн Мөнх-Эрдэнэ гэдэг нэг нөхөр мөн ч их бурж байна аа. Ер нь албан тушаал, авилгын амтанд орчихсон хүн улс эх орон хамаагүй болчихдог юм байна. Ийм хүмүүсийг таньж мэдэж байхад юу нь илүүдэх билээ. АНХААР

2  |  0
хн(77.38.148.28) 2021 оны 06 сарын 04

3 уулаа найдваргуй хурэлсух казиночин, ард ньхятадын коммунист нам, Нгеех нь наймаачин нэр тер нь навс унасан эрдэнэ, энхбат нь соросчингийн телеелегч гэж файсбуукээр зендее уншлаа.луйвараар хурэлсух гарна гэнээ.за...цагаан сонгууль егнее

1  |  0
Gy(64.119.24.191) 2021 оны 06 сарын 05

Sanal ogohgui ee. Gonj. Huk bur ch yvahgui

2  |  0
Зочин(103.212.118.14) 2021 оны 06 сарын 05

Хүрэлсүхтэй Монгол л ялна.

0  |  4
Иргэн(202.9.40.91) 2021 оны 06 сарын 05

Хүрэлсүх л чадна.

0  |  4
Зочин(202.9.40.91) 2021 оны 06 сарын 04

Гадны бодлогыг хэрэгжүүлэгч Соросын сангаас баяжсан Энхбат Монголын төлөө юу ч хийж чадахгүй.

0  |  1
zochin(202.179.24.242) 2021 оны 06 сарын 05

bolovsrol yarihgui yugaa yarihiin

2  |  0
452(43.228.131.110) 2021 оны 06 сарын 04

Битгий ХУЦ

1  |  0
Top