Хлое Жао. Энэ нэр бол өдгөө олны анхааралд өртөж байгаа нэр. Энэ нэр бол Академийн наадам /Оскар/, Алтан бөмбөрцөг, Британийн театр, кино урлагийн наадмын шагнал гэх том гурван шагналыг авсан нэр. Энэ нэр бол төрсөн нутагтаа адлагдсан найруулагчийн нэр.
Өөр хэнээс ч бус зөвхөн өөрөөрөө, сэтгэлийнхээ аглагт орших мөн чанартай энэ найруулагч “Нүүдлийн нутаг” /Nomadland/-аараа өөрийнхөө нэрийг тамгалаад буй. Гэсэн ч ертөнцийг үзэх үзэл, дүрслэлийн агуулга зэргээрээ өмнө нь хоёр ч киногоороо шүүмчлэгсдийн ч, кино сонирхогчдын ч анхааралд хэдийнээ өртөөд байсан нэгэн. Түүний дотоод ертөнц хийгээд уран бүтээлийнх нь мөн чанарын тухай хэрхэн ярилцсаныг хүргэе.
-Кино найруулагчийн хувьд та өөрийгөө хэрхэн тодорхойлох вэ?
-Миний хувьд ганцаардал гэдэг маш чухал. Нэг ёсондоо дотоод ертөнц минь юм. Гэхдээ ганцаардах, сэтгэлийн аглагт ганцаараа орших бол тусдаа асуудал гэж би боддог. Би ганцаараа аялах дуртай. Эхний хоёр киногоо ч би энэ жишгээр л хийсэн. Ер нь байна аа, энд би гаднын хүн. Тийм болохоор хаа явсан газартаа тэдэнд татагддаг юм. Очсон газар бүртээ би өөрийгөө гаднын хүн мэт санадаг.
-Тийм гэж үү, яаж...?
-Тийм. Хэрэв Америкаар аялах гэж байгаа бол хаа хүрэх ёстой тэр газраа бодоод л гарахад ямар ч асуудалгүй. АНУ бол харьцангуй залуу улс. Энд хурдны зам гэдэг цэгцтэй, түүнийгээ дагаад бүх юм бий. Ямар ч асуудал, торох зүйл үгүй. Би ер нь аяллын кинонуудад дуртай. Агнес Варда найруулагчийн “Хэсүүлч” кино надад их зүйл бодогдуулдаг. Бас “Миний л Айдахо” гэдэг кино байна. Хэдийгээр яг таг аяллын кино биш ч гэсэн буйдхан тосгонд ирчихээд өөрсдийгөө олж байгаа хоёр хүний тухай өгүүлдэг. Их зүйл бодогдуулдаг кино доо. Миний бага нас фургонд л өнгөрсөн. Фургон хараад бага насны минь олон дурсамж санаанд буудаг.
-Бага нас гэснээс таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ?
-Миний бодлоор ихэнх хүмүүс энэ цагийн Хятадын түүхийг төдийлөн мэддэггүй юм шиг харагддаг. Өсөж хүн болсон өөрийн цаг үеэ би “Алдагдсан цагийнхан” гэж нэрлэнэ ээ. Бидэнд гар утас бүү хэл интернэт гэдэг зүйл байсангүй. Гудамжаар ч ийм их машин хөлхөлддөггүй байлаа. Хүүхдүүд гудамж өгсөн гүйлдээд л, цахилгааны хэлхэлдсэн утасгүй модонд авираад л өдөр өнгөрдөг байлаа. Өндөр барилга, хурдны замын тухай яриад ч хэрэггүй. Цаг хугацаа гэдэг инчидэх төдий шиг хурдан юм. Дэлхий тэр чигээрээ өөр болжээ. Америкт ирээд бас ч гэж хугацаа өнгөрлөө. Өмнөд Дакотагийн Бадлендээс өөрийнхөө цаг үеийг олж харах шиг болдог. Өссөн цаг үеэ маш их санах юм даа.
-Өнгөрсөн яагаад санагалзана гэж?
-Өдрийн бүх цагийг компьютерийн өмнө өнгөрөөж байна. Энэ цагт би нэг л зүйлийг боддог юм. Орчин цагийн дэлхийн төрх хувь хүнд асар олон хариуцлага үүрүүлэх болжээ. Энэ үүрэг хариуцлага цаг үргэлж бодохоос илүү өөрийгөө танин мэдэх, цаашлаад эх дэлхийн тухай бодохыг хүсэх юм.
-Та сошиал сүлжээнд идэвхгүй байдгийн учир нь энэ байж болох уу?
-Магадгүй л юм. Өөрийгөө танин мэдэх гэж яваад байгаа болохоор сошиал орчинд зарцуулах зав алга. Алсын замд, сэтгэлийнхээ мухарт цаг зарцуулдаг учраас сошиал сүлжээ нэг их анхаарал татахгүй юм даа. Кинонуудын хувьд нийгмийн төрхөө дагаад сошиал орчинд баг нээж ажиллаж байгаа харагддаг. Гэхдээ энэ нь миний ажил биш шүү дээ.
-Таны бүтээлүүдээс харахад энэ бүхэн нэвт шингэжээ. Ялангуяа Америкт хэний ч мэдэхгүй буйд тосгонд хэнд ч анзаарагдалгүй аж төрөх эгэл жирийн амьдралын тухай өгүүлдэг...?
-Хятадад, бүр эсвэл Британид ч би эгэл жирийнд, нийгэмд төдийлөн харагдаад байдаггүй тэр хэсэгт анхаарах байсан. Ихэнх америкчууд яг одоо минималист эгэл амьдралын хэв маягт татагдаж, цэвэрхэн жижиг байшинд хошуурах болж...
Ер нь байна аа, хэрэглэгчдийн хэрэгцээн дээр капиталист нийгэм оршин тогтнодог. Энэ нь биднийг заавал аз жаргалтай болгох албагүй ч бид чухам үүний төлөө л шаналцгаах юм. Аз жаргалтай байх туйлын ойлголт бодит байдалтайгаа авцалдахгүй байгаа учраас бид бухимдацгааж байна. Үнэн хэрэгтээ бид хэрэгцээндээ анхаарч байж энэ нийгэмд тэсэж үлдэнэ.
-Үгүй бол нурна гэж үү?
-Яг тийм. Хүсэл гэдэг хязгааргүй учраас хэрэгцээгээ л хянах ёстой. Бид хэзээ ч туйлын аз жаргалд хүрч чадахгүй. Өнгөрсөн хэдэн жил үзэж туулснаасаа чухам үүнийг л ойлголоо. Цаг нь болсон учраас “Нүүдлийн нутаг” төрөн гарсан. Цар тахал олон хүнд түр азнаад дахин бодох ухаарал өгсөн учраас олон хүнд хүрсэн байх. “Киног чинь үзээд тайвширлаа” гэж олон хүний ярихыг сонссон. Яг үнэндээ киногоо энэ хүртэл явна гэж төсөөлөөгүй. Үнэхээр бахдам сэтгэл төрж байгаагийн дээр анзаарагдахгүй зүйлсийг өгүүлсэн болов уу гэж бодож байна. Кино яг юу хэлэх гээд байгааг Френцис Макдорманд ч гүнзгий мэдэрч чадсан.
-Жүжигчин, найруулагчийн хувьд та хоёр хэрхэн ойлголцсон бэ?
-Гол дүрд Френцисийг сонгож авсан цагаасаа сэтгэлийн гүн рүүгээ аялахыг зөвлөсөн. Өөрт нь таалагдах хэн нэгний дуу хоолойгүйгээр зөвхөн өөрөөрөө хэрхэн ганцаардах вэ гэдгийг түүнээс асууусан. Угтаа энэ кино бол бид хоёрын хамтын аялал байлаа. Хайртай хүмүүсээ хүртэл орхиод сэтгэлийн мухарт шидэгдсэн өөрийнхөө дуу хойлойг сонсож чадна гэдэг бол тийм ч амар эд биш. Амьдралд тайван байна гэдэг нь өөртэйгөө эвтэй байхын нэр. Киноны хувьд дүрийг бий болгохын тулд чухам үүнийг л бүтээсэн юм.
-Магадгүй та өөрийгөө энэ киноноос олж харсан юм биш биз?
-Ихийг бодогдуулах асуулт байна. Киноны гол дүр гэрээсээ хөөгдөөд орох оронгүй болохдоо ч бусдаар дүгнүүлэхгүй байх хүсэл шиг гэх үү дээ. Би ямар ч үед хэн нэгний албадлагаар кино хийхгүй.
-Яагаад?
-Учир нь үргэлж өөр, өөр төрөл жанрын кино хийхийг илүүд үздэг. Хийсэн кино бүрээрээ шинэ газарт очиж, өөр зүгт чиглэхийг эрмэлздэг. Ингэж байж хүн шиг хүн болохын зэрэгцээ найруулагчийн хувьд ч хөрвөх чадвартай хэлэх гэснээ хэлдэг, харуулах гэснээ харуулдаг найруулагч болж өсөж хөгжинө. Миний хувьд өгүүлэмж бүр сорилт байх учиртай.
-Чухам иймээс л “Нүүдлийн нутаг” кинонд бодит байдалтайгаа илүү ойр жүжигчдийг сонгосон уу?
-Жессика Брюдерийн “Нүүдлийн нутаг” номын дүрүүдийн зөрчил, тэднийг бий болгож буй өгүүлэмж нь үнэхээр бахдам сайхан. Кино хийхээр сонгосон минь ч ийм учиртай. Чухам юугаар жанжин шугамаа зангидах вэ гэдэг л гол ажил байсан. Бидэнд бодит баримт, яруу дүрслэл аль, аль нь хэрэгтэй. Баримт нь яруу дүрслэлээс үнэнийг хэлэх үе байхад, заримдаа яруу дүрслэл нь баримтаасаа илүүг ч өгүүлэх нь бий. Миний дуртай баримтад кинонууд эдгээрийг хослуулсан байдаг. Баримтад кино бүтээгч нь яруу дүрслэлийн хүчээр нарийн тоо баримтаа хүний сэтгэлд хүргэдэг. Миний хувьд уран зохиолын хэтрүүлэл л хүний сэтгэлд хүрдэг гэж боддог. Яруу дүрслэлийн ачаар хүн төрөлхтөн бие, биетэйгээ ойлголцдог шүү дээ.
-Зориг гаргаж хийсэн өвөрмөц кино гурван том наадмын хоёр гол шагналыг нь хүртлээ. Киноны зураг авалт эхлэхэд энэ хийц амжилтад хөтөлнө гэж бодож байсан уу?
-Үгүй. Энэ бол улиг болсон яриа. Бид үнэхээр ямар нэгэн зүйлд хүрэх гэж ч юм уу, амжилт харж үүнийг хийгээгүй. Урам өгсөн киногоо өөрийн хэв маягтай кино болгохыг эрмэлзсэн. Аз болж намайг хүрээлж сайхан баг бүрдсэн. Магадгүй дорнын хүн болохоор үүнд нэг их ач холбогдол өгөөгүй байх л даа.
-Яагаад...?
-Энэ бол магадгүй өөр хүчин зүйл байх. Миний удирдаж чадахгүй зүйл гэж энэ ертөнцөд бий. Хамгийн гол нь юу зорьж, хүсэж байгаагаа л зөв тодорхойлох ёстой. Төрүүлсэн хүүхэд чинь нийгэмд яаж явах бол гэж санаа зовдогтой адил юм уу даа. Муугаар нэг, сайнаар нэг бодно. Үүнтэй л адил юм уу даа.
-Магадгүй таны өмнөх кинонууд даруухан амжилт үзүүлсэн болохоор уу?
-Таны хэлж байгаа амжилт өөр байж болно. Миний ойлгодог амжилт бол тэс ондоо зүйл. Өмнө нь найруулсан хоёр кино бол эрэл хайгуулын минь нэг байсан. Энэ тухай ярьвал их урт болох байх. Би найруулагч болох, хүн болох хүслийн минь нэг, нэг шат байсан гэж товч тодорхойлъё. Би дээр хэлсэн дээ “Нүүдлийн нутаг” кино алдаршаад байгаагийн цаад шалтгаан нь хүмүүс цар тахлын үед өөр рүүгээ өнгийх цагтай болсонд л оршиж байгаа гэж.
-Шагнал танд хэрхэн нөлөөлсөн бэ, магадгүй цаашид хэрхэн нөлөөлөх вэ?
-Нөлөөлөл гэдэг харьцангуй ойлголт л доо. Намайг тодорхойлох зүйл хэд, хэдээр нэмэгдлээ гэж бодож байна. Хэн нэгэн намайг тогтсон нэг тодорхойлолтоороо дүгнэнэ гэж байхгүй. Хэн ч бай гагцхүү өөрийгөө нээж, хийх ёстойгоо хийх л хэрэгтэй.
-Одоо та Марвелийн уран зөгнөлт кинон дээр ажиллаж байна. Өмнө нь найруулж байснаас тань маш өөр төрөл. Уран зөгнөлт кино таныг хэрхэн нээх вэ?
-Миний хувьд бас ч шинэ төрөл төрөл гэж хэлж болохгүй юм аа. Бага байхдаа би манга /зурагт цуврал/ сонирхдог, манга зураач болно гэж мөрөөддөг байлаа. Алдагдсан цаг үеийн минь анд найз, өөрийгөө таньж мэдэх гол зүйл нь манга байсан. Би аливаа өгүүлэмжийг бодит байдал, ухаан бодолдоо харьцуулан төсөөлөх маш дуртай. Кинондоо ч ийм арга ашиглахыг хичээдэг. Уран зөгнөлт зохиол гэдэг яг үүнтэй л ижил. Кино бүтээх маш өөр агаад сонирхолтой зам миний өмнө ирсэн гэж харж байна. Хамгийн гол нь хамтран ажиллагсдадаа итгэх явдал. Алдаж болно, онож болно гагцхүү зөвлөгөө нь л үнэн байх ёстой. Тэгэхгүйгээр чанд хатуу газар ажил урагшлахгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ.\n Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.\n мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг
Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ.\n Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.\n мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг