ӨРНИЙН ЗУРХАЙ: Мэлхийнхэн шинэ ажил эхлэхэд тохиромжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Хонь

Энэ өдөр зорилгодоо хүрнэ. Өөрийгөө танин мэдэхэд таатай өдөр. Магадгүй урамтай мэдээ авах байх. Та амралт төлөвлөж, үзэсгэлэнт газар үзэх хэрэгтэй.

Үхэр

Өөрийгөө бүрэн дүүрэн дайчилна. Удаан хүлээгдэж буй зүйл амжилттай дуусах болно. Аяла, зугаал. Дотны хүмүүстэйгээ харьцахад таатай өдөр. Энэ өдөр хуурмаг зүйл, мэхлэлт гарахгүй.

Ихэр

Санамсаргүй байдлаар бусдыг бүү гомдоо. Эрч хүчтэй байж, шинэ санаануудаа хэрэгжүүл. Найз нөхөдтэйгөө уулзаж, эмэгтэй ихрүүд эсрэг хүйсийн олон танилтай болно. Түнштэйгээ харилцан тохиролцох замд олон бэрхшээл тулгарах тул өгөөмөр байдал хэрэг болно.

Мэлхий

Шинэ ажил эхлэхэд тохиромжтой цаг. Таны шаргуу хөдөлмөр, сэтгэл татам байдал ажил хэргийн харилцааг бэхжүүлэхэд тусална. Танд хувийн амьдралаа зохицуулах сайхан боломж байна.

Арслан

Төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт гарч магадгүй. Урам хугарсан ч итгэл найдвараа бүү алд. Зөрчилдөөн үүсвэл энэ нь магадгүй хамаатан садантай холбоотой байна. Бэлтгэж байсан бизнесээ эхлэх, хөгжүүлэх боломжийг бүү алдаарай.

Охин

Шийдэмгий байна. Бүх эрч хүчээ төвлөрүүлэх хэрэгтэй. Шийдлийг олж чадна. Мэргэжлийн үйл ажиллагааны талбарт идэвхтэй байж, томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт хийнэ. Хайртай хүнтэйгээ зохицолд хүрч, харилцан буулт хийнэ.

Жинлүүр

Сайхан өдөр. Сайн бүтээгдэхүүн хэрэглэснээр нэмэлт энерги авахаас гадна стресс болон гадны бусад сөрөг нөлөөллөөс тодорхой хамгаалагдана. Зарим хүн таныг үгүйсгэсэн ч өөрийн дуртай ямар нэгэн зүйлийг хийхийг хичээ.

Хилэнц

Магадгүй та нэг зүйлийн талаар удаан бодсон байх. Үүнийгээ хэрэгжүүлж, сайхан санаануудыг гаргаж ирнэ. Санаагаа бусдад илэрхийлэх, хуваалцахад тохиромжтой өдөр. Олон хилэнц өнөөдөр санаа нэгтэй хүмүүсийг олно. Таныг дэмжих хүмүүс гарч ирнэ.

Нум

Хийж буй зүйлийнхээ төлөө тэмц. Харин санхүүгийн асуудалд яаран шийдвэр бүү гаргаарай. Хөнгөн зүйлд бүү хуурт. Хоосон зүйлд цаг, мөнгөө үрэх магадлал их байна. Зөвхөн төлөвлөсөн худалдан авалтыг л хий. Зарим зүйлийн хажуугаар зүгээр өнгөрөөд явах нь илүү дээр байдаг.

Матар

Урьдчилсан мэдээ авна, харин та нарийвчил. Өвөрмөц өдөр. Ирээдүйн зорилтуудаа шийдвэрлэх түлхүүрийг олно. Бэрхшээлээс бүү зайлсхий. Та түүнийг давах болно.

Хумх

Амжилт ирнэ. Ердийнхөөс хоёр дахин их зүйлийг бодно, хийнэ. Санхүүгийн байдал сайжирна. Магадгүй та төсөвт нэмэр болох бизнес санаа олох байх. Шинэ албан тушаалд ажиллаж эхлэхэд тохиромжтой.

Загас

Хувийн болон нийгмийн ашиг сонирхлоо тэнцвэржүүлэх хэрэгтэй болж магадгүй юм. Өөрийгөө хянах нь эв зохицолд хүрэхэд чухал ач холбогдолтой байх болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top