Токиогийн зуны Олимпын их наадмын зохион байгуулагчид тухайн улсын хүсэлтийн дагуу удирдлагаа дагалдан ирэх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг 12-оос 40 хүртэл нэмэгдүүлэхээр болжээ.
Дээд төвшинд оролцох гаднын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг эхэндээ 12 хүнээр хязгаарлаад байсан билээ. Гэвч хамгаалагчдын тоог буруулснаар дээд төвшний зочдын аюулгүй байдлыг хангах боломжгүй гэж улс орнуудын зүгээс гомдол тавьсны дагуу зохион байгуулагчид ийнхүү бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлэхээр болоод байна. Гаднын төлөөлөгчид урьдчилаад вакцин хийлгэсэн байх ёстой бөгөөд Японд таваас дээшгүй хоног байна гэсэн шаардлага тавьж байна.
Онцгой тохиолдолд төлөөлөгчдөд холын зай туулах хэрэгцээ гарвал нийтийн тээврээр үйлчлүүлэх зөвшөөрөл олгох гэнэ.
Токиогийн Олимпын наадам 2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд болох ёстой байсан ч цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ оны оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болох юм. Гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагчид Олимпын гаднын үзэгчгүй зохион байгуулах шийдвэрийг эцэслэн гаргасан. Харин дотоодын үзэгчдийг оруулах эсэхийг энэ сард багтаан шийдвэрлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )