Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль өнөөдөр /2021.06.09/ болж байна.
Өвөрхангай аймгийн хэмжээнд 75345 иргэн санал өгөхөөс 11:00 цагийн байдлаар 11308 сонгогч саналаа өгч,ирц 15.2 хувьтай байна. Нийт санал өгсөн сонгогчдоос хамгийн идэвхтэй нь 70-аас дээш насныхан, хамгийн идэвх муутай нь 18-19 насныхан байна.
Монгол Улсын 2021 оны ээлжит сонгууль өгсөн иргэдийн идэвх аймгийн хэмжээнд 11.00 цагийн байдлаар:
- 18-19 насныхан 3.40 хувь
- 20-24 насныхан 5.01 хувь
- 25-29 насныхан 5.7 хувь
- 30-34 насныхан 7.46 хувь
- 35-39 насныхан 8.18 хувь
- 40-44 насныхан 9.19 хувь
- 45-49 насныхан 9.93 хувь
- 50-54 насныхан 10.63 хувь
- 55-59 насныхан 10.11 хувь
- 60-64 насныхан 9.18 хувь
- 65-69 насныхан 7.19 хувь
- 70 ба түүнээс дээш насныхан 14 хувь байна.
Санал өгсөн сонгогчдын 45 хувийг эрэгтэйчүүд, 55 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна.
Аймгийн 19 сумын 110 хэсгийн хороонд 1500 гаруй төрийн албан хаагч Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулахаар ажиллаж байгаа юм.
Одоогоор санал өгөх үйл явцад ямар нэг саад бэрхшээл гараагүй, хэвийн үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )