Н.Наранбаатар: Одоо үнэн бодит мэдээллээ өгөөд хариу арга хэмжээгээ сайн авах цаг нь болсон

2021 оны 06 сарын 14

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11:00 цагийн мэдээллээр Өмнөговь аймгийг НОГООН БҮС хэвээрээ байгаа гэж мэдэгдсэн. Тэгвэл энэ нь бодит байдалтай нийцэхгүй болохыг тус аймгаас УИХ-д сонгогдсон Н.Наранбаатар гишүүн хэлж байна.

Тэрбээр “Одоо үнэн бодит мэдээллээ өгөөд хариу арга хэмжээгээ сайн авах цаг нь болсон. Өмнөговь аймагт халдвар өдөр бүр нэмэгдсээр байна. Хаана ямар голомт үүссэнийг хүмүүс мэдэхгүй байна. Нүүрс тээврийн жолооч нараас гурван өдөр дараалан эерэг тохиолдол илэрч  “Ганц мод” боомт нүүрс татан авалтаа зогсоосон. Тэд мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Цагаан хадны суурьшлын бүсээ ногоон болгох ажлаа харин сайн хийж экспортоо яаралтай сэргээмээр байна. Энэ саналаа УОК-д мэдэгдсэн” гэлээ.

Тодотгоход, манайхаас “Ганц мод” боомт руу нэвтэрсэн нүүрс тээврийн жолоочоос ковидын халдвар илэрсэнтэй холбоотойгоор өнгөрсөн баасан гарагаас Гашуунсухайт боомт сул зогсоод байна.

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 3-ны өдрийг хүртэлх  нүүрсний экспортын үзүүлэлтийг харвал, 8,945.2 мянган тонн нүүрс гаргаад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад,  2,448.7 мянган тонн буюу 37.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Гэхдээ нүүрс тээврийн жолооч нараас ковид илэрч буй нь ийнхүү гол боомтуудын үйл ажиллагааг зогсоосноор экспорт уруудахад нөлөөлөхөөр байна. Мөн БНХАУ-ын коксжих нүүрсний эрэлт энэ оны хоёрдугаар хагаст  буурах төлөв ажиглагдаж буй. Тэгэхээр дотоод, гадаад аль аль эрсдэлийн улмаас төсвийн орлогод чухал нөлөөтэй  нүүрс, зэсийн экспорт дахин уруудах төлөвтэй байна.

Сануулахад, өнгөрсөн гуравдугаар сарын дундуур “Оюутолгой”-д коронавирусний хоёр  сэжигтэй тохиолдол илэрснээс болоод Гашуунсухайтын боомтоор гардаг зэсийн баяжмалын экспорт зогсож, нүүрсний тээвэр  өдөртөө 20-30 машин л гарч байсан. Мөн  “Саус Гоби Сэндс” компанид  сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбоотойгоор Шивээхүрэн боомтын үйл ажиллагаа ч хэд хоног хаагдаж байсан. Тэгэхээр одоо жолооч нараас халдвар илрэх нь нэмэгдээд байвал өмнөх шиг нөхцөл байдал давтагдаж, БНХАУ-ын тал манайхаас татан авалт хийхээ харзнахаар байна.

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.126.89.209) 2021 оны 06 сарын 15

Энэ засаг ч төлөвлөж ярисаар бгаад улсыг эдгээр нь хэвтүүлэх нь дээ

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 06 сарын 14

Юун хүйтэн харцтай цус вэ энэ, яг Баттулга шиг. Шорон харцлаад.

0  |  0
ах нь(59.153.112.137) 2021 оны 06 сарын 14

Өмнөговл амйаг ногоон бүс гээд зарлаад байдаг худлаа болж тарав уу? Энэ засаг хэдий болтол худлоо ярьж иргэдээ хуурах вэ? Оюун-Эрдэнэ ээ.хүүхэд залуусыг элдэв гоё нэр өгч хөөрөгдөж худлаа хөөсрүүлэх юм бол

0  |  0
tulga(66.181.161.21) 2021 оны 06 сарын 14

цагаанхадны цагдаа нар бүгд ковид тусаад хотод тусгаарлалтанд орсон байна шүү юун ногоон бүс вэ цагаанхадны ковид хяналттгүй болж байна

0  |  0
Top