Гадаад худалдаа 722.4 сая ам.долларын ашигтай байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Монгол Улс 2021 оны эхний таван сарын байдлаар 131 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.9 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 3.3 тэрбум ам.доллар, импорт 2.6 тэрбум ам.доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.9 (48.2%) тэрбум ам.доллароор, экспорт 1.3 (65.7%) тэрбум ам.доллароор, импорт 609.2 (30.6%) сая ам.доллароор тус тус өсжээ.

Харин тавдугаар сард экспорт 827.3 сая ам.доллар, импорт 640.4 сая ам.доллар болж, өмнөх сараас экспорт 331.0 (66.7%) сая ам.доллароор, импорт 202.8 (46.4%) сая ам.доллароор тус тус өссөн байна.

Гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны эхний таван сард 13.9 сая ам.долларын ашигтай байсан бол 2021 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 708.5 сая ам.доллароор өсөж, 722.4 сая ам.долларын ашигтай байна.

 

ТАЙЛБАР: Экспорт, импорт, тэнцэл, сараар, сая америк доллар

БНХАУ-тай 2021 оны эхний таван сард 4.0 тэрбум ам.долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 68.2 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 29.0 хувийг чулуун нүүрс, 33.4 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99 хувийг, БНСУ-д экспортолсон барааны 76.9 хувийг алт эзэлж байна.

Экспорт 2021 оны эхний таван сард өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллароор өсөхөд төмрийн хүдэр, баяжмалын экспорт 211.8 сая ам.доллар, зэсийн баяжмалын экспорт 386.7 сая ам.доллар, нүүрсний экспорт 428.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Харин 2021 оны дөрөвдүгээр сард 710.6 мянган тонн нүүрс экспортолсон бол тавдугаар сард өмнөх сараас 685.3 мянган тонноор өсөж, 1.4 сая тонн болсон нь экспорт өмнөх сараас 331.0 сая ам.доллароор өсөхөд голлон нөлөөлжээ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top