Зангарагт заамдуулж, сонирхолд дөрлүүлсэн сайд

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Зам, тээврийн салбарт цэвэрлэгчээс өгсөж бүх шатанд ажилласан гэх сүржин намтартай даржин сайд энэ салбарыг нэг мөр унагаад авлаа. Аргагүй л зангараг дутаж, ашиг сонирхлын зөрчилд дөрлүүлж ажилласан нь харагдана.

Зам, тээврийн хөгжлийн яаманд иргэний нисэх, төмөр зам, гүүр харгуй, тээвэр зууч гээд стратегийн хамгийн чухал бүтцүүд хамаардаг. Гэтэл энэ салбар нь сайд дарга нараасаа эхлээд болж бүтэж байгаа нэг ч зүйл алга. Юуны өмнө Монголын эдийн засгийн нэгэн тулгуур хүчин зүйл болсон нүүрсний экспорт цар тахлын халхавчин цаана тэг зогссон нь шуудхан Зам, тээвэр хөгжлийн яамтай холбоотой. Цагаан хаданд үүссэн нөхцөл байдалд юу юунаас илүү анхаарч, ногоон бүс хэвээр хадгалаад байх боломж байсан ч салбарын сайд огт анхаарал тавиагүй хэмээн тэнд ажиллагсад үзэж байна. Энэ нь улс орны эсрэг өдүүлсэн “гэмт хэрэг” гэмээр нөхцөл байдал үүссэн гэдгийг ч нуусангүй. 

Тэгвэл ачаа, тээврийн гол эргэлт, экспорт, импортыг нугалж байгаа төмөр замын асуудал ч сайнгүй байна. Олон жилийн дунджаас доогуур унасан гэдгийг ч нуусангүй. Өнгөрөгч хоёрдугаар сард Монгол, Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа түдгэлзэх өргөдөл өгөөд явсан. Гэтэл өнөөдрийг хүртэл тус нийгэмлэгийн даргыг томилж чадаагүй байна. Энэ чухал салбарын даргыг томилж чадалгүй таван сар орчим болж байгаа нь салбарын сайд Л.Халтартай шууд холбоотой гэдгийг мэргэжилтнүүд хэллээ.

Учир нь тус байгууллагын даргыг Оросын талтай зөвшилцөх замаар томилдог бөгөөд Л.Халтар сайд эртнээсээ оросуудтай хамтарч ажиллаж чаддаггүй хэмээн эх сурвалжууд хэлсэн. Одоогийн байдлаар тус айлыг Оросын талаас орлон удирдаж байгаа бөгөөд Л.Халтар сайд ажлын дөр суугаагүй нэгэн шинэ тутам залууг томилуулахаар санал болгож байгаа гэх албан бус мэдээлэл бий. Гагцхүү салбарын сайдын санал болгож байгаа нөхрийг Оросын тал хүлээн авахгүй байгаа учраас ийн удааширч байгаа гэх. Хамгийн гол нь өчүүхэн эрх ашиг, бусдын буруу ажиллагаанаас болон улс орны хэмжээнд олон ажил гацаж байна. Наад захын жишээ дурдахад Тяньжан боомтод 3000 гаруй чингэлэг урт хугацаанд гацаж, ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэчнээн хүндрэл учруулж байгааг юу гэх вэ. Төрөөс баримтлах хөгжлийн стратеги, ойрын зорилтын тулгуур бичигт Зүүнбаян, Тавантолгой чиглэлийн болон Тавантолгой, Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тухай үг өгүүлбэр байгаагүй нь шүүмжлэл дагуулж байна.
 

Чухам хаана нь хэн нь орхигдуулсныг мэдэх юм алга. Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт төдийгүй Монгол Улсын эдийн засагт шинэ эргэлт бий болгох төмөр замын асуудлыг Зам, тээвэр хөгжлийн яам шууд утгаараа хариуцах төдийгүй өндөр ач холбогдол өгч байх учиртай ч хөгжлийн бодлогод ч тусгаж өгөөгүйг юу гэх вэ. Яам, сайд, дарга нар хэрхэн ажиллаж байгааг л харуулсан хэрэг. Уг нь Л.Халтар сайд тус төмөр замын бүтээн байгуулалт дээр Ерөнхийлөгч Х.Баттулгын сүүдэр мэт яваа харагддаг сан. Олны хэл амыг урж байгаа Дархан, Улаанбаатар чиглэлийн замыг яриад яахав. Тэгээд ч энэ яамнаас шийдэл гарахгүй нь ойлгомжтой бөгөөд бүх зүйлд цар тахал гэсэн халхавч тавьж байгаад хувийн эрх ашгаа бодож суудаг бололтой.

Стратегийн чухал салбар болох агаарын тээвэр, түүний удирдах ажилтнуудын хууль бус ажиллагаа салбараасаа аль эрт хальж, Монгол орон даяар цуурайтаж байна. Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн гэх нөхөр ах дүү нарынхаа Банк бус санхүүгийн байгууллага болон бусад компаниар дамжуулан мөнгө хүүлдэг тухай баримт удаа дараа дэлгэж, сүүлдээ зодоон цохиондоо тулчихсан байна. Шинээр баригдаж байгаа Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлын удирдлагуудын хууль бус ажиллагааг дурдахад ч олон зүйл бий. Төр, түмний мөнгөөр туйлж байгаа Л.Бямбасүрэнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч хэргийн шийдвэрлэлт нь нууц байдалд гэх боловч өөрөө суудалдаа сууж, хуулиа зөрчсөөр байна. Энэ нь салбар тэргүүлж байгаа сайд харъяа агентлаг, газрынхаа удирдлагуудад хариуцлага тооцож чадахгүй байгааг л харуулсан хэрэг. Мөнхүү Тээврийн газар ачаа тээврийн машины зөвшөөрөл нэрээр авлигын сүлжээ бий болгож, улстөр, бизнесийн бүлэглэлийн дохио зангаанд орчихсон нэг газар бий болжээ. Хамгийн тод жишээ гэвэл УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнд холбогдох авлигын асуудлыг дурдаж болно. Гэтэл Л.Халтар сайд өөрөө анхнаасаа ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн байсан нь ийнхүү цаашид төрийн өндөр дээд албанд ажиллаж, бусдад үүрэг өгөх боломжгүй гэдэг нь олон зүйлээс харагдана. Аливаа албан тушаалд салбараа мэддэг мэргэжлийн байхаас гадна өндөр ёс зүй, улс төрийн зангараг гэх зүйл зайлшгүй байх ёстой. Эрхэм сайдад энэ талын үнэр ч алга байгаа нь салбараа унахад хүргэсэн байх. Түүнээс бус Л.Халтарыг төмөр замын гэх маш зузаан намтар үргэлж түшиж явдаг ч салбартаа лав ашиг тусыг нь гарган ажиллаж чадсангүй.

Аливаа зүйлд ёс зүйл, ашиг сонирхол хоёр зөрчилдөхөөр хол явдаггүй.  Түүнээс ч энэ байдал ажиглагддаг. Тухайлбал Л.Халтар 2017 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан замын орлогч даргаар томилогдохоор нэр дэвшсэн юм. Энэ үеэр АТГ-аас “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль”-ийн 23 дугаар зүйлийг үндэслэн түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг үзжээ.

Ингэхэд түүний төрсөн хүү Х.Нямдорж нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ай Ти Би”  компанийн гүйцэтгэх захирлаар бүртгэлтэй, эхнэр Х.Ганзул нь тус газрын Тээвэр зохион байгуулалтын албанд инженерээр ажилладаг тул тухайн албан үүргийг гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөл байдал байна. Тиймээс дээрх хуулийн наймдугаар зүйлд заасан мэдэгдэл, тайлбарыг тухай бүр гаргаж байх, мөн хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг хэрэгжүүлж ажиллах нь зүйтэй гэжээ. Үүнээс харвал Л.Халтар сайдын эхнэр, хүүхэд тээвэр зууч, гадаад худалдааны чиглэлийн компанитай гэхээр ашиг сонирхлын зөрчил байна гэсэн үг.

Ашиг сонирхлын зөрчилтэй сайд бол өөрийн хувийн бизнесээ бодохоос бусад зүйлд төдийлөн анхаардаггүйг ганцхан жишээгээр өгүүлье. Л.Халтарыг сайдаар томилогдсон цагаас хойш тээвэр зуучийн компаниуд үйл ажиллагаа явуулах, зөвшөөрөл авах, сунгахаар хүсэлт өгч, тэрээр нэг ч компани хүлээж аваагүй аж. Тийм байтал өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын хоёр ч компанид зөвшөөрөл өгсөн гэдгийг хэлж байна. Гэтэл Л.Халтар сайдын хамтрагч, Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гэх нөхөр ч өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй нэгэн учраас тэд буруу талаараа сайн хамтрагчид болохоос бус стратегийн энэ салбарт даанч тохиргүй хүмүүс аж.

Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдын нэр дээр Монголын авто инженерүүдинй холбоо, Зам тээврийн хүрээлэн, “Мөнгөлөнгоо” нөхөрлөл, ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг “Жигүүр транс” компани, барилга угсралтын үйл ажиллагаа эрхэлдэг “РЭСКА” компани болон түүний эхнэр хүүгийн нэр дээр бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд ч байна. Үүнээс харахад Төрийн нарийн бичгийн дарга нь төрийн өндөр дээд албан тушаалаар дамжуулан хувийнхаа бизнесийг дэмждэг байх өндөр магадлалтай нь харагдана. Энэ талаараа Л.Халтар сайдтайгаа гар нийлдэг ч байж магадгүй гэх хардлага бий. Ямартай ч зам, тээврийн салбар яах аргагүй уналтынхаа доод цэгт очсон гэдгийг энэхэн хэсгээс харагдсан төдийгүй иргэд олон нийт ч мэдэж байгаа биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Төмөр замчин(46.242.12.176) 2021 оны 06 сарын 24

Харин ч сайн ажиллаж байгаа, зарим нөхдийн атаа чөтөө дээд цэгтээ хүрч байгаа бололтой. \nНийтлэл бичсэн бол нэрээ бичих л хэрэгтэй захиалгат учраас нэрээ бичихээс ч эмээж байгаа бололтой

0  |  0
Helda (172.58.141.50) 2021 оны 06 сарын 23

Ataarhsan zarum humuus odoo oroldoj ehelj baina Unen yaldag um shuu yaaj ch bichsen Ene Saidiig jinhene hudulmurch ajildaa shudraga gedgiig nedeh hun olon bii shuu . Oroldood nemergui dee . Ajliin hiilegeerei ene mungi awch bichdeg humuus!!!

0  |  0
Helda(172.58.143.201) 2021 оны 06 сарын 24

Ajlaa hiij baigaa huniig ajliin hiilgeerei uneheer Ene Said ajlaa meddeg shudraga zaluu gedgiig Mongoliin Tumur Zamched mednee staatshanden zarum negen nuhud odoo oroldoj ehelj baina. Saidaa bitgii buuj uguurei!!! Ulam sain ajlaa hii!!!!

1  |  0
Zochin(202.72.241.75) 2021 оны 06 сарын 24

Атаархаж үхэх гэж байгаа хүний бичвэр байна.Сайдаа битий бууж өгөөрөй иймэрхүү зүйлд хэн итгэх вэ дээ

1  |  0
Иргэн(202.55.188.99) 2021 оны 06 сарын 22

Харин ч зарчим барьж ажилладаг ганц сайд даа. Шадар сайд болгоод УОК-ыг удирдуулах хэрэгтэй. Учрыг нь олоод хужрыг нь тунгааж өгнө дөө.

0  |  0
Zochin(43.242.242.164) 2021 оны 06 сарын 24

Haltar shig saidiig haanaas ch oldohgui.Shudara ni dendsen,huviin ashig sonirholgui l hun de.Alban tushaal gorilson hin zahialgaar bichuuljee.Bolidoo.

1  |  0
Zochin(66.181.179.10) 2021 оны 06 сарын 22

Харин ч их юм хийж байгаа хөдөлмөрч сайд шүү. Салбараа мэддэг ганц сайдыг битгий оролд

2  |  0
Мэргэн(202.126.89.18) 2021 оны 06 сарын 22

Олон жил дампуураад бугшсан яам дө. Халтар сайд гайгүй ажиллаад явж байгаа, бас оролдоод эхэлсэн үү, зүгээр ажлы нь хийлгэ

1  |  0
fckr(66.181.161.122) 2021 оны 06 сарын 22

ene bas neg mal

0  |  0
Ёндонжамц (103.26.195.57) 2021 оны 06 сарын 22

Салбараа мэддэг сайдтай салбараар бас хэн гээч нь оролдоод эхэлэв дээ

1  |  0
zochin(192.82.73.215) 2021 оны 06 сарын 22

Lalaraa ichej amidar naanaasaa zailaach

0  |  0
Жавзаа(202.9.46.122) 2021 оны 06 сарын 22

Ажлын эцсийн үр дүнг харахгүй байж муулж унагаж байгаад албан тушаал горлогсод ингээд ажиллаж эхлэх юм даа. Наад сайдынхаа ажлын эцсийн үр дүнг хэн дүгнээд байгаа юм бэ ?! Энэ богино хугацаанд нэр нь навс уначихсан байсан салбарыг тийм хурдан сэргээх үү ?! Харин ч их эрч хүчтэй шаардлага өндөртэй сайд томлогдсон гэж боддог. Энэ сайдыгаа тогтвортой ажиллуулж үр дүнг нь харах хэрэгтэй Сольсоноор сайжрахгүйг хүн бүр мэдэж өайгаа шүү.

3  |  0
иргэн(112.72.15.182) 2021 оны 06 сарын 22

сайд нь төрийн нарийн нь бүтэхгүй гарууд оо, солих хэрэгтэй

0  |  0
Батмөнх(2.58.194.135) 2021 оны 06 сарын 22

Шилэн Цогоо Мандахбаяр нарын хийж байгаа зүйл л байна. Сайн яваа нэгэндээ үхтэл атаархдаг хүмүүс өөрсдөө сайн явсан нь үгүй. Доромжлуулах тусам улам өнгө орно Долоон бурхан од шиг бүр тод гялалзана гэж О.Дашбалбарын үг бий. ЭнхАмгалангийн үед элгээрээ хэвтчихсэн байсан салбарыг Халтар харин ч өндийлгөөд ирж байгаа. \n

3  |  0
Зочин(202.55.188.39) 2021 оны 06 сарын 22

Иймэрхүү хүн муулж байгаад өөрсдөө албан тушаалыг нь булааж авдаг арга хоцрогдсон хөө. Ганц хүний буруугаас хил хаачихна гэж юу байхав дээ. Халдвараас шалтгаалаад хамаг хил гааль, бүтээн байгуулалт зосчихоод, гацчихаад байна. Улс орны эрх ашиг гэсэн сэдэвээр халхавчилж хувийн эрх ашгаа бусдыг муулж гүйцэлдүүлэх санаа чин шууд уншигдаад байна

2  |  0
Зочин(202.126.89.4) 2021 оны 06 сарын 22

Үлбэгэр сул зориггүй хулчгар чадваргүй шийдэмгий бус

0  |  0
Зочин(202.72.245.125) 2021 оны 06 сарын 22

Chadvargui khulkhi gar aa khuu

0  |  0
Раднаа(103.57.92.153) 2021 оны 06 сарын 24

Гараас нь ажил гарахгүй нөхөр

0  |  1
иргэн(192.82.89.212) 2021 оны 06 сарын 22

Хүн муулж шуурч байгаад нэг луйварчин очих санаатай биз.

0  |  0
зочин(103.111.68.3) 2021 оны 06 сарын 22

ажил нь доод түвшиндээ очсон юуч хийж чадахгүй байгаа яам сайд шүүдээ хөөрхий\n

0  |  0
zochin(66.181.187.231) 2021 оны 06 сарын 22

ugaasaa l hudlaa gar sh dee

0  |  0
Зангараг(202.179.25.88) 2021 оны 06 сарын 22

Иймэрхүү балчгийн мэлхийнүүд улс орныг сүйдлэхээс өөр зүйл хийж чадөхгүй. Хариуцлага тооцож ял сонсгох цаг ирнээ хувхай эрүүнүүд ээ.

0  |  0
Top