Орхон голын урсгал бохирдож, дахин улаан хоормогоор урсаж эхэлжээ.
Голын бохирдсон шалтгаан, нөхцөлийг тодруулахаар 2021.06.21-ний өдөр Өвөрхангай аймгийн БОАЖГ, МХГ, Бат-Өлзий сумын удирдлага, хэвлэл мэдээллийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутаг Шийртийн голын хөндийн ашигт малтмалын олборлолт хийгдсэн талбайд очиж ажиллалаа.
Тус газарт ашигт малмталын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байсан аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрөл, лицензийг 2019 онд цуцалж нөхөн сэргээлт хийгдээгүй талбайнууд үлдсэн байна.
Тухайн үед уурхайн хиймэл нууруудыг сэтэлж орхисон бөгөөд 2021.06.20-21-ний өдрүүдэд тухайн газар нутагт их хэмжээний бороо орсоны улмаас тус уурхайн нуурнуудад усны хуримтлал үүсэж улмаар Орхон голтой нийлж урсжээ.
Тухайн газар нутагт ямар нэгэн тусгай зөвшөөрөлтэй болон хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явагдаагүй байна.
Шийртийн хөндийн харгуйт, шийрт, яст гэх мэт газруудад нөхөн сэргээлгүй эвдэгдэн үлдсэн талбай, тухайн газар нутагт дахин хур бороо орвол Орхон гол бохирдох, улаанаар урсах эрсдэл бий болж байна. Иймээс тухайн эвдэрсэн газрын нөхөн сэргээх, Орхон голыг бохирдуулахгүй байх эрсдэлийг бууруулах талаар арга хэмжээ авах хүсэлтийг холбогдох төрийн байгууллагад уламжлахаар боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
арай ч дээ
Арай л бна даа