Нас барсан зорчигч зургаан цаг трамвайгаар явжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 25

Швейцарын Цюрих хотод нэгэн өндөр настай зорчигч зүрх нь зогсож, нас барсан байхыг зургаан цагийн дараа бусад зорчигчид мэджээ.

Швейцарын “20 Minuten” цахим хэвлэлд мэдээлснээр, 64 настай талийгаач хотын төвд байдаг ажилдаа явахаар гарсан бөгөөд трамвайд зүрх нь зогссон байна. Амьсгал хурааснаас нь хойш зургаан цагийн дараа зорчигчдын нэг түүнийг анзаарсан байна. “Хүмүүс бие биедээ хайхрамжгүй хандах болсон нь сэтгэл эмзэглүүлж байна. Ийм зүйл болсон гэдэгт өнөө хэр итгэж чадахгүй байна” гэж талийгаачийн хүү тус сайтад ярьжээ. Талийгаачийн хүүхдүүд “иргэний зориг” хомстолд орсон асуудалд нийгмийн анхаарлыг татах зорилгоор энэ эмгэнэлт явдлын талаар олонд мэдээлэхээр шийдсэн гэнэ. “Энэ цагт хүмүүс зөвхөн өөртөө санаа тавьж, эргэн тойронд нь болж буй зүйлийг анхаарахаа больсон” гэж хүү нь онцолжээ.

Нийтийн тээврийн компани зорчигч трамвайд амьсгал хураасан тухай мэдээлэл авсан гээд түүнд анхны тусламж үзүүлэх арга хэмжээ авсан гэж мэдэгджээ.

Цюрихийн цагдаа зорчигч гаднын нөлөөгүй нас барсан тухай мэдээлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (31.206.16.63) 2021 оны 06 сарын 25

Nastai hvn tramvaid untaj bna l gej bodson bh l daa

0  |  0
Top