Токиогийн Олимпын их наадмын үеэр ажиллах ажиллах сайн дурын ажилтнуудыг Олимпын наадам эхэлтэл бүгдийг нь вакцинжуулж амжихгүй гэж “Nikkei” сонин мэдээлжээ.
Олимп болон Паралимпын үеэр 80 мянган сайн дурын ажилтнуудыг ажиллуулахаар төлөвлөж байсан. Гэвч 10 мянга нь коронавирусний халдвараас эмээн, ажиллахаас татгалзаад байна.
Японы Олимп, Паралимпын наадмыг хариуцсан сайд Тамаё Марүкава энэ сарын эхээр сайн дурын бүх ажилтнуудыг вакцинжуулна гэж мэдэгдэж байсан билээ. Гэсэн хэдий ч зохион байгуулах хороонд зөвхөн 40 мянган сайн дурын ажилтныг вакцинжуулах нөөц боломж байна гэж “Nikkei” онцолжээ. Хэдийгээр Олимпын наадмыг зохион байгуулагчид энэ асуудлыг шийдэхээр холбогдох арга хэмжээг авч байгаа ч Олимпын нээлт гэхэд амжихгүй гэж үзэж байна.
Коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилсон Токиогийн Олимпын наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болно. Энэ оны гуравдугаар сарын 20-нд Олимпын наадмыг гаднын үзэгчидгүйгээр зохион байгуулах шийдвэр гарсан юм.
Сэтгэгдэл ( 0 )