Өвөрхангай аймгийн Онцгой комисс өчигдөр (2021.06.28) хуралдаж, аймаг, сумын хэмжээнд баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Тодруулбал,
- Баяр наадамтай холбоотой аймгаас төсөвлөсөн зардлаа эрүүл мэндийн салбарын ажилчдыг урамшуулах, урам зоргийг нь нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай тоног төхөөрөмж, дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслийг авахад зарцуулахаар шийдвэрлэснээ Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга А.Ишдорж ард иргэддээ мэдэгдлээ.
- Энэ онд Өвөрхангай аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ой тохиож байгаа. Тэгш ойгоо аймаг даяараа бүтээлч ажлуудыг өрнүүлж, бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, аймаг, сумынхаа өнгө үзэмжийг сайжруулж, ая тухтай амьдрах орчин нөхцөлийг нэмэгдүүлэхийн төлөө иргэдтэйгээ хамтран ажиллахаа онцлов.
- Аймгийн 90 жилийн ойтой холбоотой эрдэм шинжилгээний хурал, өв соёл хүн ардынхаа зан заншил, амьдрал ахуйг харуулсан түүхэн баримтат кино, ном бүтээж, түүх, соёлоо сурталчилсан урлаг, соёлын арга хэмжээг цахимаар зохион байгуулна.
- Тэрээр эрүүл байвал ирэх жилийн наадмыг үзнэ, энэ жилдээ бид ковидгүй хичээл сургуулиа цаг хугацаанд нь эхлүүлээд, бүтээлч ажлаар аймаг байгуулагдсан түүхт 90 жилийн ойгоо өнгөрүүлчихвэл ирэх жил бүх нийтээрээ эрүүл саруул Ардын хувьсгалын 101, аймаг байгуулагдсаны 91 жилийн ойн баяр наадмаа уламжлалт ёсоороо өргөн дэлгэр тэмдэглэх боломжтойг хэлсэн юм.
Сэтгэгдэл ( 4 )
сайн бна их зөв шийдвэр бна
Баяр хүргэе. Маш зөв шийдвэр гаргажээ. Өвөрхангайчууддаа баярлалаа.
hamgiin zuv shiidver covid.g daraad avbal hoiton udur naadaj chadnaa da ene zasag darg.g hunlej ard ergedee hundeljsen zuv shiidver bna bayrlaa sumdiin darga bugd tatgalzval hotiin darga hench bich bolnoo do huchtei uls nar unundee sumdiin darga nar ch de hotoos uchnuun huthaad huleej avahgui bhad hot.n darga nar hun chanar garnaa da
Энэ чинь харин цаг үё нөхцөл байдлаа мэддэг дарга байна даа. Бусад нь ч гэсэн ийм шийдвэр гаргавал төр засаг ард түмэн хэн хэнд нь маш хэрэгтэй байна