Хүний дотор байгаа санаа шиг аюултай зүйл ер нь ховор. Гаднаасаа эх оронч эсвэл хүмүүжлийн туйл болон харагддаг олон хүн өөрийнхөө мөн чанарыг хальт цухуйлгаад л эргээд нуучихдаг юм. Ялангуяа эрх мэдэлтэй хүмүүсийг тийм нэг ялихгүй үйлдэл дээр нь мэдээд авчихаж болдог. Харин өнөөгийн мэдээлэлд “бөмбөгдүүлсэн”, үйл явдлын “шуурга”-нд туугдсан нийгэмд тэр болгоныг анзаарахгүй өнгөрөх, мэдлээ ч дараагийн ямар нэгэн үйл явдалд автаад мартах нь түгээмэл болж дээ.
Саяхан манай 2017-2021 онд улсын “эцэг”-ээр ажилласан Ерөнхийлөгч халаагаа өглөө. Ирж л байдаг, явж л байдаг төрийн алба. Гэхдээ бараг ажлаа өгөхөөр ширээгээ суллаж байхдаа нэг зарлиг гаргаж, цөөнгүй хүнийг ялыг өршөөжээ.
Энэ талаарх мэдээгээ Ерөнхийлөгчийн албан ёсны цахим сайтад мэдээлсэнгүй. Энгийн иргэд байтугай сэтгүүлчид ч бараг сургаар сонссон болоод өнгөрөх шив. Ингэтлээ нууж гаргасан шийдвэрийнх нь сургийг сонсоход ч айдас төрүүлэм юм.
Өршөөх нигүүлсэх гэдэг хамгийн нандин чанар. Харин хэнийг өршөөчихөв өө гэдгийг л ярих гэсэн юм.
Тэрбээр Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, УИХ-ын гишүүн асан Д.Дамбадорж, Г.Солтан нарыг өршөөж Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Махбалын ялын үлдсэн хугацаанаас 25 хувийг хөнгөлжээ.
Мэдээллийн сайтуудад дурдсанаар бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрынхан “Б.Махбалд өршөөл үзүүлж суллаагүй. Харин эдлэх ёстой ялаас нь 2.5 жилийг хассан” гэдэг мэдээлэл өгсөн байна.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хүний амь хөнөөсөн хэргээр шүүхээс ял авсан Б.Махбалд 13 жилийн хугацаагаар хорих ял оноож, уг хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр өнгөрөгч оны тавдугаар сарын 15-нд шийдвэрлэсэн. Улмаар нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Дээд шүүхийн шийдвэрээр Б.Махбалд оноосон ялыг хоёр жилээр хөнгөрүүлсэн байдаг байна. Тэгэхээр 13 жилийн ялаас Дээд шүүх хөнгөлсөн, хэрэгт холбогдож шалгагдаж, хоригдож байсан хугацааг нь хасахаар арван жилийн ял үлдээд байсан бололтой. Түүнээс 25 хувийг хөнгөлнө гэвэл 7.5 жилийн ял үлдэж байгаа гэж тооцож болохоор юм байна.
13 жилийн ялнаас 7.5 жил нь үлдсэн хоригдол магадлангаар орвол бараг суллагдах ёстой. Ажил хийсэн бол тэр хоногоороо ч хоригдох ял багасч байдаг юм билээ. Тэгэхээр өнөө биш юм гэхэд ирэх жил Б.Махбал гэдэг хүн наранд гарах боломжтой болжээ. Энэ хүн тэгвэл ямар хэрэг үйлдсэн бэ гэдгийг эргэн сануулах хэрэгтэй.
Тодруулбал, Зам тээврийн хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга агсан Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэг 2018 оны наймдугаар сарын 9-10-нд шилжих шөнө болж, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийсэн байдаг. Хэргийн газарт ажилласан бүрэлдэхүүн тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбал талийгаачийн амь насанд халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон байдаг юм. Хожим хэргийн гэрч, хохирогчийн төрөл төрөгсөд энэ талаар өгч байсан мэдээллээс харахад “Төмөр замын ажилд аудит оруулна” гэдэг асуудлаас үүдэн маргаан гарсан гэх юм билээ. Яамныхаа байранд архи ууж байхдаа зодоод анхны тусламж үзүүлэлгүйгээр үхэг гээд гадаа зогсоолд гаргаж хаяад архидахаар явцгаасан гэх мэт харгис нь дэндсэн хэрэг гэдгийг хэвлэлүүд мөн ч олон удаа бичиж билээ. Тэгсээр байтал ийм тодорхой хэргийн шүүх хурал сар жилээр сунжран хойшилж л байв. Шат шатны шүүх хурлууд нь олон удаа сунжирч, хэрэг үнэн зөвөөр шийдэгдэх эсэх нь бүрхэг байх үед хохирогч, талийгаач Т.Гомбосүрэн агсны аав нь хүүгийнхээ амь насаа алдсан хэргийг үнэн зөв шийдүүлэхийн тулд санаа зовнин явсаар нас барж байлаа шүү дээ. Дөрвөн хүүхэдтэй бэлбэсэн эхнэр нь тулах түших хүнгүй үлдсэн гэдэг ч дангаараа өршөөж боломгүй хэрэг гэж ойлгоход хангалттай.
Жирийн хүний хүү баар саванд саваагүйтэж зодолдоод, хүний аминд хүрсэн бол шоронд багадаа 15 жил суудаг юм. Өс хонзон санаж, бүлэглэж, өөрийгөө хамгаалах чадваргүйг нь далимдуулсан гэх мэтээр тоочоод байвал 25 жилээс наашгүй. Дээр нь хүн амины хэрэг, хүчингийн хэрэг гэх мэтийг уучлал, өршөөлд хамруулдаггүй гэдэггүй бил үү. Залуус ганц хормын биеэ барьж чадаагүй уур хилэнгийнхээ төлөөсөнд хүн болж төрсөн бүтэн амьдралаа зольдог. Тэгвэл Б.Махбалын хувьд үүнийг тойрон гарлаа. Шударга ёс гэдэг зүйл хаана байдаг вэ гэсэн асуулт ч гарна.
Ингэж Ерөнхийлөгч асан Х.Баттулга хэдэн долоо хоног үргэлжилсэн шагналынхаа эцэст алуурчныг шоронгоос суллах бэлтгэлийг хангаад ажлаасаа явжээ.
Б.Махбалыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг хашиж байсан, ойр нөхөрлөдөг гэсэн хардлага хэвлэлээр гарч л байсан. Харин өөрийнхөө амьдралд нэг удаа олдох яруу алдарт албан тушаалаасаа буухдаа хойч үедээ үлдэх түүхэн нэр хүндийнхээ тухай огт бодолгүй толгойг нь илж байгаагаас харахад үнэний ор бол байсан юм байна гэж бодоход хүргэж байна.
Эрх мэдэл бол хариуцлага юм. Тэр тусмаа ардчилсан нийгэм гэдэг бол аль нэг хүний хэмжээгүй эрх мэдлийг туших гэсэн хүн төрөлхтний мөнхийн хүслийн хамгийн сүүлчийн барьж авсан арга зам. Гэтэл “Намайг хэн хэлж, нохойг хэн саах вэ” гэдэг шиг өөрийнхөө магадгүй дотночлон үздэг хүний ялыг хөнгөрүүлээд орхисныг одоо юутай ч зүйрлэмээр юм бэ дээ.
Манайд нэг хэцүү юм бий. Тэр нь аливаа нэг эрх мэдлээ хэтрүүлсэн бохир зүйлийг нэг нь л эхэлчихвэл араас нь залгамжилж яваа хүмүүс давтах гээд байдаг. Тэр тэгсэн байхад би яагаад болдоггүй юм гэдэг ухагдахуун юм уу даа. Тийм болохоор л ийм хүн чанаргүй, стандарт бус шийдвэрийг битгий давтаасай гэсэндээ У.Хүрэлсүхийн давтах ёсгүй Х.Баттулгын сүүлчийн зарлиг гээд байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 15 )
Монголд харц гаралтай, оюуны хоосролтой, дандаа захын нэг хужаагийн тосгоны тариачин ч өлхөн хийчихдэг ”панз эргүүлэх” буюу наймаа хийх гэдэг айхтар толгой шаарддаггүй ажил хийж насаа барж хөл дээрээ боссон хүмүүс төрийн сэнтийд залардаг. Ийм хүмүүсээс ямар ч логиктой, ёсзүйтэй шийдэл, санаачлага хүлээгээд хэрэггүй. Харамсалтай нь монголчууд тэр аяараа, олонх нь ийм түвшний хүмүүс учир улс хөгжих, улс шиг байх гэдэгт найдвар байхгүй. Хог угшилтай айлаас төрсөн хүүхэд бага хөдөлмөрлөж хялбар хөлжсөн бол тэр хүн болоод цаашдын үр төлд нь найдах юм юу ч байхгүй.
Женко угаасаа төрийн хүн биш. Төрийн хүниы боловсрол ёс жудаг бхгүй. Наймаалцах луйвардах сэтгэхүйтэй. Өөрийгөө хуурамчаар магтуулж захиалгаар ном бичүүлж, дуу зохиолгож, хөлсний бичээчдээр төрийн засгаа тэргүүнтэй гутаан доромжилж тоглож бгаа нь арай увайгүй үйлдэл. Мөнгөөр ядарсан хүмүүст сайн хүн болж хүжиглэдэг. Өөрийн эрх ашгийн ттөлөө яаж ч магадгүй, намаа сүйрүүлж чадсан өөдгүй новшийн этгээд. Энэ этгээдийн хийсэн зарим өршөөлийг Хүрэлсүх ёрөнхийлөгч цуцлах хэрэгтэй бх. Хуулиндаа ямар заалт бдаг юм бол доо
ДАХИЖ ТӨРД БҮҮ ҮЗЭГД
Анхнаасаа түүний залуу цагийн түүх намтар 17 чингэлэг спирт ус болгосон гээд өчнөөн эрүүгийн хэргийн асуудал байсанг мэдсээр байж сонгосон ард түмэн өөрсдөө одоо зовлонгоо үүрээд дуусна зарим нь хорвоогоос өвчингөөр эрт одох байхдаа. 10 жилийн өмнө тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам баригдсан манай орны амьдрал эрс дээшлэх байсан. Хэдэн зуун уушги орлуулах аппараттай дундаж цалин өнөөдрөөс 2 дахин илүү байхсан.
Яаж ичихгүйгээр энэ араатны ялыг хөнгөлдөг байнаа?!
Сонгуульд ялагдсан тул амжиж ажлаа хийсэн. Эрдэнэ мэт гарсан бол захиасаа хийх байсан
АНУ-Н ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙДЕН ТРАМПЫН ЗАРЛИГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОСНЫ АДИЛ БАТТУЛГЫН ЗАРЛИГИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ЁСТОЙ....
Угаасаа л луйварчин хүн ш дээ тэрийг нь зарим хүмүүс мэдэхгүй эхморончтой андуураад байдаг.тэрийгээ ч харууллаа.Энэ Женко Алтанхуяг нарт нэг адил жудаггүй зан байна өөд уруугуй л эрх баригчдаа муулж байдаг өөрсдөө төрийн том албан тушаалд байцгаасан мөртлөө тэр талаар нь юу ч хийгээгүй хууль ч гаргаагүй мөртлөө буусан хойноо муулаад байдаг.Алтанхуяг улаан балд ороод мад тавиулсан шүүхийн хонгил байдаг юм гэж хэлсэн байдаг та тэрийг мэдсэн юм чинь тэрний эсрэг ямар хууль санаачлаад гаргав гэхэд хэлэх үггүй болсон.Женко бас адилхан өөрөө энхийн цагаан тагтаа
ingeed bodoxoor Battulga bas l oodgui negen shuudee
Хүрэлсүх ерөнхийлөгч Махбал алуурчны ялын хөнгөлөлтийг хүчингүй болго
энэ нээрээ бүх юмаа нэр төрөө өөрийгөө хүндэлдэг зарим нэгний хүндплэлийг хайрладаг зарим нэгний хайрыг шороонд хутгачихаад явчих юмаа сэ д жаахан өөрчлөлт орсрн байхаа эба энэтэртэй шаал худлаа жүжиглэдэг байжээ
Женко чинь бизнес сэтгэлгээтэй буюу шууд хэлхэд яаж мөнгө босгох вэ гэсэн бодлыг хар нялхаасаа толгойдоо кодолчтхсон хүн юм бишүү
Ямар ард түмэн байна тийм л удирдагч байна . Амиа бод өөрийгөө бод юун шударга нийгэм. Үндсэн хуулин дээр гараа тавьж тангарга тавьдаг хуурамж төрх
үнэхээр төрийн хүн биш нэг муу наймаачин болохоороо хэрэг хйисэн хүнд өршөөл үзүүлж байна даа мафийн эзэн хүн л юм байнамонголын төрд дахин ийм хүмүүс бүү ороосой гэж л залбирья
Сонгосон сонгоморууд нь юу боддын бол?????? Дотроо нэг иймэрхүү л хүмүүс байхдаа.