Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтайн эмнэлэгт оношлуур хандивлана

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 30

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, нутгийн сүсэгтэн олон, Дамбапэлжээлин хийдийн урилгаар Наро Банчэн гэгээнтэн Алтай нутгийг зорьжээ.

Гэгээнтний айлдвар халдвар, хамгааллын дэглэмийн хүрээнд хийгдэх бөгөөд олон хүн нэг дор цугласан үйл ажиллагаа зохион байгуулагдахгүй юм байна. Түүнчлэн орон нутгийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан сүсэгтэн олонд айлдвараа хүргэх аж. Тэрбээр асрал, энэрэл, бие биенээ гэх сайхан сэтгэлийн ач тус, шүтэн барилдлага, харилцан хамаарлын жам ёсны талаар тайлбарлан айлдвар хүргэж номын авшиг хүртээх ажээ.

Мөн Наро Банчэн гэгээнтэн Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлэгт “Ковид-19”-ийн эмчилгээнд зориулж 15000 тунтай мана тан дөрвийг, норов тан долоог, 500 ширхэг оношлуур хандивлахаас гадна салхи шуурганд нэрвэгдсэн долоон айлын байрны засварт зориулж мөнгөн хандив өгөх зэрэг хүмүүнлэгийн сайн үйлс хийх юм байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.42.116.14) 2021 оны 07 сарын 01

Үхсэн ацныхан гэгээнтэн? Баялаг бүтээгч юм үү? Авсан хүхнээ л алцайлган дээш нь тэнгэр харуулж байвал барав!

0  |  2
Top