Гурав хүрэхгүй долоо хоногийн дараа эхлэх гэж буй Олимпын их наадмын уралдаан, тэмцээний 40 орчим хувь нь үзэгчгүй болж магадгүй гэж Киодо агентлаг мэдээлжээ.
Зохион байгуулагчид цэнгэлдэх хүрээлэнгүүдийн дүүргэлтийг 10 мянгаас таван мянга хүртэл бууруулах асуудлыг судалж байгаа аж. Энэ тохиолдолд таваас дээш мянган тасалбар борлогдсон болон 21.00 цагаас хойш болох бүх арга хэмжээнүүд үзэгчгүй болох гэнэ. Үүнд хөлбөмбөг, бейсбол, сагсан бөмбөг, хөнгөн атлетикийн тэмцээнүүд болон Олимпын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээнүүд багтаж байна.
Ирэх долоо хоногт зохион байгуулагчид таван талт цахим уулзалт хийж, цэнгэлдэх хүрээлэнд оруулах үзэгчдийн дээд хязгаарыг тогтоох асуудлыг хэлэлцэх юм. “Токио-2020” зохион байгуулах хорооны тэргүүн Сейко Хашимото болон Токио хотын захирагч Юрико Коикэ нар Дэлхийн спортын их наадмыг үзэгчгүй зохион байгуулахад бэлэн буйгаа илэрхийлсэн юм
2020 оны долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-ний хооронд Токио хотноо болох ёстой байсан зуны Олимпын их наадам кооронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшилж, энэ оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болох юм. Өнгөрсөн гуравдугаар сарын 20-нд зохион байгуулагчид Олимпыг гаднын үзэгчидгүй зохион байгуулах шийдвэр гаргасан бол зургаадугаар сарын 21-нд дотоодыг үзэгчдийн дээд хязаарыг 10 мянга байхаар тогтоосон юм. Ингэхдээ тэмцээн болох заалны дүүргэлт 50 хувиас хэтрэх ёсгүй юм.
Сэтгэгдэл ( 0 )