Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр /2021.07.07/ 35 орчим асуудлыг хэлэлцэж байна. Эхнээс нь гарсан шийдвэрүүдээс танилцууллаа.
Засгийн газрын хуралдаанд УОК-оос цаг үеийн хөнцөл байдал, цар тахлын эсрэг авч байгаа хариу арга хэмжээтэй холбоотой ажлуудаа танилцуулсан.
Үүний хүрээнд баяр, амралтын өдрүүдэд иргэдийг хэрхэн зохистой амруулах талаар гаргасан саналаа танилцуулсан. Ерөнхий сайдын зүгээс УОК-ын саналтай холбоотой хэд хэдэн үүрэг, чиглэлийг өгсөн.
1-рт: Экспортын боомттой орон нутаг одоо мөрдөж байгаа хатуу хөл хориотой хэвээр байна. Бусад орон нутаг, аймаг дур мэдэн хөл хорио тогтоохгүй. Үүнийг УОК үнэлгээ хийж аймгуудын асуудлыг шийдвэрлэн Засгийн газарт танилцуулж явах үүрэг, чиглэлийг өгсөн.2-рт: Баяр наадмын өдрүүдэд ес хоног амрах нь хэвээр байгаа. Энэ хугацаанд иргэдийг, ялангуяа нийслэлчүүдийг нэг удаадаа таваас дээшгүй хүнтэй буюу гэр бүлээрээ аялаж, зугаалах. Үүндээ тухайн аймаг, орон нутагт мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахих, гэр бүлийн гишүүнээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулах, үүнд вакцины 2 тундаа хамрагдаад 14 хоносон иргэдээс шинжилгээ авахгүй. Хүүхдүүдээс шинжилгээ авна. Гэхдээ хүүхдүүдийн шинжилгээний хувьд 5-аас дээш нас гэсэн хязгаарыг тогтоож, нэг гэр бүлээс нэг хүүхдийг төлөөлүүлж түргэвчилсэн шинжилргээ авах энэ чиглэлийг гаргаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Маш зөв. Монгол холбооны улс биш. Тэгээд ч орон нутагтаа нэр төр олох санаатай башир арга, элдэв арга хайгч хурга, төлгөн дарга нарт ингэж сануулах нь зөв.
Estoi erguu malnuud turd gartsan yumaa. Oyunerdeniig mal bol alchih yumsan bi gehed 35 nastai barag haniad hurj uzeegui Hujaa baktsin 2 tungaaa hiilgeed 24 honood covid 19 tusaad hatgai awaad aria gej aria gaiguu bolloo. Ymarch hereggui baktsin hiicheed yaj shinjilgee awahgui gej helj chadaj bnaa. Muu umbuu oyunerdeniig hurdan ogtsoruulaaa muu bandiin orontsogiig
УОК ажилаа хийж чадахгүй халдвар тарааж байхад АОК-ууд халдвартай тэмцэх нь зүй ёсны хэрэг шүү. Хариуцлагаа хамтдаа үүрэх ёстой. Эдийн засаг гээд орилоод байгаа хүмүүс энэ нас барсан хүмүүсийн төлөө дугарсан уу?