УИХ-ын гишүүн С.Чинзориг Төрийн албаны зөвлөл сайн ажилласан гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа гэдгээ илэрхийллээ.
Тэрбээр "УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн 2019, 2020 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцээд хангалттай сайн гэж үнэлжээ. Миний хувьд энэ дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Учир нь өнгөрсөн хугацаанд төрийн албанд хийсэн олон томилгоо Төрийн албаны тухай хуулийг илт зөрчсөн.
Шинэчилэн баталсан Төрийн албаны тухай хуулиар Төрийн албаны зөвлөлийн эрх мэдлийг өргөжүүлж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн чадамжийг сайжруулж, хариуцлагыг нэмсэн.
Уг хуулиар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс тусгай шалгалтад оруулж сонгон шалгаруулах, төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, хэрэв ийнхүү нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс, ийнхүү нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж сонгон шалгаруулахаар заасан.
Улс оронд үүссэн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан УИХ-аас төрийн албаны шалгалтгүйгээр томилгоо хийж болохыг зөвшөөрсөн ч Төрийн албаны тухай хуулийн боловсон хүчний нөөцөд бүртгэлтэй байгаа хүмүүсээс мерит зарчмаар сонгон шалгаруулж авах заалтыг хэрэгжүүлэх ёстой.
Гэвч хуульд заасан чадахуйн буюу мерит зарчмыг огт хангаагүй хүмүүсийг тухайн салбарыг мэддэг байх, төрд ажилласан туршлагатай эсэхийг ч үл харгалзан олон томилгоо хийсэн. Ийм байхад Төрийн албаны зөвлөл хууль зөрчсөн алдааг засах талаар санаачилга гаргах байтугай анхааруулж ганц үг ганхийгээгүй учраас миний хувьд ажлыг нь хангалттай сайн гэж үнэлсэнтэй санал нийлэхгүй байгаа юм" гэв.
Сэтгэгдэл ( 7 )
төрийн албаны болон ямар ч хуулийг шууд утгаар нь завхруулагч С.Чинзоригт ингэж хэлэх эрх байхгүй. Жоохон ч гэсэн ичих хэрэгтэй. Ярихдаа уран донгоддог хэрэгжүүлэхдээ хадуурдаг нөхөр шүү дээ чи бол
Iim TAZ gej bhaar tusuv mungiig n uur ymand zartsuulaad ugmuur bn! Unuudur turd alba haaj bui humuusiin 80% n huurmag shalguuraar mun hen 1 erh medeltnii nuluuguur shurgalsan n hudalgui unen !!!
Чинзориг оо чи боль оо. ТАЗ-ийг шүүмжлэх эрх чамд байхгүй. Хамгийн их завхруулсан нь чи өөрөө шү
Хэрэгжилт муутай хууль. Төрийн албан хаагчидыг тэрийн эрх мэдээлтнүүд, УИХ ын гишүүдийн нөлөөлөлөөс хол байлгаж чадахгүй байна.
Санал 100% нэг байна. ТАЗ өөрөө үйлдэхүй эс үйлдэхүйгээрээ төрийн албыг самарч байгаа. Бүр Төрийн захиргааны албанд огт ажиллаж үзээгүй АТГ-ын дүгнэлтэд энэ хүнийг ажиллуулж болохгүй гэсэн бичигтйн хүнийг агентлагийн даргаар таьчихаад өнөөх нь ажлаа мэдэхгүй алиагаа алдаж амьтны доог болоод л юм юмны нэр хүндийг унагаж байгаа даа зайлуул
Төрийн албаны зөвлөл ,Төрийн албан хаагчаа дэмжидгүй,ажлаас халах шалтгаан хайсан өөрийн даргадаа тал засдаг газар.Аймаг,агентлагын даргын амаа хардаг дагадаг.Аймгийн Засаг дарга нар Тамгын газрын даргаа томилдог.Тэр томилогдсон дарга нь тухайн аймгийн Төрийн албаны зөвлөлийн дарга байдаг гэж боддоо.Төрийн алба тогтвортой байж чадах уу?Аймгийн дарга нь сонгуульд арай олон суудал авсан НАМын дарга байдаг.Ичмээр дамшиг шүү.
ТАЗ гэж төмпөн болсон