УИХ-ын дарга Г.Занданшатар 2021 оны УИХ-ын хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үгэндээ Хоршооны тухай хуулийг онцоллоо.
Тэрбээр "Хоршооны тухай хуулийг баталсан нь хоршооны хөгжлийг шинэ түвшинд гаргах эрх зүйн үндэс болж, хоршоо бие даан хөгжих нөхцөл хангагдах, хоршин, хамтарч ажиллах замаар ажил эрхлэлтийг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Үнэгүйдээд байгаа малын гаралтай түүхий эдийн бэлтгэлийн болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нийлүүлэх шинэ тогтолцоо бий болгож, малчид, тариаланчдын амьдрал ахуйг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлж ажилгүйдлийг бууруулахад энэ хууль чухал ач холбогдол үзүүлнэ гэж үзэж байна.
Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хоршоог хөгжүүлэх сан байгуулах, уг сангаас хөнгөлөлттэй зээл олгох, ИТХ орон нутагтаа хоршоог хөгжүүлэх хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгаж батлах зэрэг зохицуулалтыг энэхүү хуулиар бүрдүүлж өгсөн. Эцсийн дүндээ орон нутгийн хөгжлийг дэмжих, халамж тэтгэмжид биш, хөдөлмөрт суурилсан бүтээгч-үйлдвэрлэгч ард түмэн болоход энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх болно" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 2 )
\nЖижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, Хоршоог хөгжүүлэх сан байгуулах, уг сангаас хөнгөлөлттэй зээл олгох, ИТХ орон нутагтаа хоршоог хөгжүүлэх хөрөнгийг жил бүр төсөвтөө тусгаж батлах зэрэг зохицуулалтыг энэхүү хуулиар бүрдүүлж өгсөн. Эцсийн дүндээ орон нутгийн хөгжлийг дэмжих, халамж тэтгэмжид биш, хөдөлмөрт суурилсан бүтээгч-үйлдвэрлэгч ард түмэн болоход энэ хууль чухал үүрэг гүйцэтгэх болно” хэмээлээ.Zuitei demjij bn.Tur zasgaasaa dandaa guihgui ,tedneree tejeelgej ulsaa suiruulehgui harin bugd hudulmurluj amidrahin tuhai chuhal huuli bn !
Khetseej bieldegyi teneg teneg khyyli garagj baij.Yyniikhee orond avilagchid ba tonyylchidiig yaaraltai khatyy shiitegekh ikh tseverlegee khiikh talaar khyyli gargaaj .Bas niigemee tsevrleegyi yls khetseej uych yilchelekhgyi shal khydallaa shaaj baigaa ni bytekhgyi.