Хил дээр төөрсөн охиныг эсэн мэнд эцэг, эхэд нь хүлээлгэж өглөө

2021 оны 07 сарын 17

Дорнод аймаг дахь хилийн 0275 дугаар ангийн 0207 дугаар салбар, Ульханын хариуцсан хэсэгт 2021.07.16-ны өдөр Ульхан сууринд аялж, зугаалах зорилгоор ирсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Б-ийн гурван настай охин алга болсон мэдээллийг хилчид 15.00 цагт авчээ. Ингээд харилцан ажиллагаатай байгууллага, ард иргэдийн хамтаар хил орчмын нутаг дэвсгэрт ОХУ-ын Мангутын хилийн ангитай хамтран хилийн шугамын дагуу эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, бяцхан охины мөрийг илрүүлэн ОХУ-ын талд мэдэгдсэнээр охиныг олж эцэг, эхэд нь эсэн мэнд хүлээлгэж өгсөн байна.

Охины ээж иргэн О түргэн шуурхай ажиллаж, охины амь насыг аварсан Хил хамгаалах байгууллага, хилийн 0275 дугаар ангийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлээд, ард иргэдийг хүүхдээ хараа хяналтгүй орхих, хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтрэхгүй байхыг уриалжээ.

Ульхан суурин нь улсын хилээс 830 метр буюу 0.8 км зайд байрладаг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top