Засгийн газрын өнөөдрийн /2021.07.20/ хурлаар "Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө"-ний биелэлт, гүйцэтгэлийг хэлэлцсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.
Тэрбээр “Гуравдугаар сард эхэлсэн гурван төрлийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийтдээ 3.1 их наяд төгрөгийн зээл олгогдож, гүйцэтгэл 70 хувьтай явагдаж байна. Бидний төсөөлж байснаар илүү хүртээмжтэй, хурдтайгаар зээл олгогдож байна. Энэ төлөвлөгөөний хүрээнд олгогдож байгаа зээлүүдийн эцсийн зорилго ажлын байрыг хамгаалах, улмаар эдийн засгаа дэмжих юм. 10 их наядын төлөвлөгөө энэ түүхэн үүргээ биелүүлж байна гэж бид үзлээ.
Өнгөрсөн долоо хоногийн байдлаар 3.1 их наяд төгрөгийн зээлийн хүрээнд нийт 204.290 ажлын байрыг хамгаалж чадсан байна. Хөтөлбөр анх эхлэхэд 120 мянган ажлын байрыг дэмжих буюу хамгаална гэсэн зорилготой байсан. Эдгээр зээлүүд энэ үүргээ сайн биелүүлж байна гэсэн статистик гарлаа. Энэ бол ямар нэгэн түүвэр судалгаа биш. Зээлдэгч нэг бүрийн И-Баримтаар тулгуурлаж гаргасан бодит статистик тоо юм.
Эдгээр гурван зээлийг тус бүрт нь авч үзвэл:
Ажлын байрыг дэмжих 3%-ийн хүүтэй зээлийн хүрээнд энэ жил 2 их наяд төгрөгийн зээл гарах ёстой. Одоогоор 1.7 их наяд төгрөгийн зээл 22.661 зээлдэгчид олгогдоод байна. Эдгээр зээлийн ард 91.582 ажлын байрыг дэмжлээ.
Төв банкнаас удирдаж, хэрэгжүүлж байгаа Репо санхүүжилтийн хүрээнд нийтдээ 593 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Үүнд, 2645 зээлдэгч хамрагдаж, 26.069 ажлын байрыг дэмжлээ.
Ипотекийн зээлийн хүрээнд 512 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд 70 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь бидний хүлээлтээс илүү үр дүн үзүүллээ. 6917 өрх энэ зээлд хамрагдсан байна. Үүний цаана барилга угсралтын болон үйлдвэрлэлийн аж ахуйн нэгжүүдийн 86.6 мянган ажлын байр дэмжигдлээ гэв.
Сэтгэгдэл ( 4 )
yach geel tege ee hamt berlin basian naiz amataad shuued ogoolamdralgui bolgool yach geel tegeb ee gemgui hund shornd hilgel.
yach gel tegeb ee chi ter huuhend ahirtai geel belgium yabdga baijee hamt ochool amral yacxh geel tegeb ee tuund hajagdaal.
yach geel tegb dee bi teghed bi demii dolar hansh need ugui bolood oo. yach geel tegb ee denduu muuhai dampuural.
ЗЗЭЛ ЧИНЬ ОЛДОХГҮЙ БАЙНА. АРЫН ХААЛГААР АВИЛГАЛААР ЯВЖ БАЙНА