Нийгмийн даатгалын сангийн орлого 443.2 тэрбум төгрөгөөр өслөө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны хагас жилд 1679.3 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 443.2 тэрбум төгрөг буюу 35.9%-иар өссөн байна.

Өмнөх оны мөн үеэс 443.2 тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн орлого 411.8 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Мөн зургаадугаар сард нийгмийн даатгалын сангийн орлого 426.6 тэрбум төгрөг, зарлага 417.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас орлого 172.6 тэрбум төгрөг буюу 68%-иар, зарлага 135.9 тэрбум төгрөг буюу 48.2%-иар өсжээ.

 

ТАЙЛБАР: Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлага, сараар



 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(124.158.68.213) 2021 оны 07 сарын 22

Гавьяа байгуулсан биш шимтгэлээ 1 хувь өсгөж иргэдийг шулсан мөнгөөр өссөн за

0  |  0
Top