Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст 14.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 19.5 тэрбум төгрөг буюу 0.1 хувиар, өмнөх оны мөн үеэс 3.8 их наяд төгрөг буюу 34.8 хувиар өсжээ.
Төгрөгийн хадгаламжийн 90.8 хувь буюу 13.5 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 9.2 хувь буюу 1.4 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.
Валютын хадгаламж 4.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 90.0 тэрбум төгрөг буюу 2.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс 54.7 тэрбум төгрөг буюу 1.3 хувиар буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )