Орон сууцны үнэ өмнөх улирлаас 0.4 хувиар өсжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 07 сарын 22

Улаанбаатар хотын төвийн зургаан дүүрэгт орон сууцны үнэ энэ оны хоёрдугаар улиралд 2010 оны эцсээс 79.1 хувиар өсөж, өмнөх оны мөн үеэс өөрчлөлтгүй, өмнөх улирлаас 0.4 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Орон сууцны үнэ хоёрдугаар улиралд өмнөх оны мөн үеэс Сонгинохайрхан дүүрэгт 3.4 хувь, Баянзүрх дүүрэгт 0.3 хувиар тус тус буурсан байна. Харин Баянгол дүүрэгт 1.1 хувь, Сүхбаатар дүүрэгт 1 хувь, Хан-Уул дүүрэгт 0.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 0.6 хувиар тус бүр өссөн байна.

Харин хоёрдугаар улиралд өмнөх улирлаас Сүхбаатар дүүрэгт 0.7 хувь, Чингэлтэй, Баянгол дүүрэгт 0.6 хувь, Хан-Уул дүүрэгт 0.3 хувь, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт 0.1 хувиар тус тус өсжээ.

 

ТАЙЛБАР: Орон сууцны үнийн индекс, хувиар, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээр, өмнөх оны мөн үетэй харьцуулснаар



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top